Үржнээгийн ЮМЖИР (YUMJIR FASHION)

Загвар зохион бүтээгч, дизайнер
Үржинээ Юмжир нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Урлах Эрдмийн Дээд Сургуулийг хувцасны дизайнер зохион бүтээгчээр төгссөн. Оюутан байх хугацаандаа Гоел тэмцээнүүдэд өөрийн загваруудаараа тасралтгүй оролцож байсан. Удам дамжсан зураачдын гэр бүлд төрсөн тэрээр өвөө, аавынхаа ажил үйл хэргийг үргэлжлүүлэн үндэсний уламжлалаа хадгалж, сурталчлан хүргэхийг зорьж яваа. Тэрээр 2008 онд өөрийн бие даасан “Glamour Yumjir Fashion” шоуг зохион байгуулсан, 2009 онд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагддаг “DC Fashion week”-т өөрийн үндэсний хэв маягийн коллекциор оролцсон. 2010 онд хувцас загвар сонирхогч нар болон оюутнуудад зориулсан “Хувцасны дизайн” гэдэг номоо гаргасан. Тэрээр мөн 2010 онд СЭЗДС-ийг санхүүгийн менежмент чиглэлээр төгссөн. 2011-2012 онд тэрээр Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээрээ ажиллаж байгаад ирээд өөрийн Yumjir Fashion нэрийн монгол хэв маягтай өдөр тутмын хувцасны брэндийг хөгжүүлэн Монголдоо болон дэлхийд гаргахаар ажиллаж байна.
https://www.facebook.com/YumjirFashion
www.mongolianstyle.blogspot.com
www.fashiony.ru/user.php?id_u=94416
www.more.blog.gogo.mn
Холбоотой нийтлэл
ОЁДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ: Монгол Улс жилдээ 108 тэрбум төгрөгийн бэлэн хувцас импортолж байна. Цаашид импортыг орлох ХУВЦАСАА МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ
Эмэгтэй бэлэн хувцасны зах зээл 56 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна Эдийн засгийн өсөлт, уналт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж…

Дэчинхүүгийн АРИУНДЭЛГЭР (Empiregunn Ariuk)
Загвар зохион бүтээгч “Сэцэн Фэшн” ХХК-ийн захирал. “Сэцэн Фэшн” брендийг гаргахаар ажиллаж байна. “Эзэнт гүрний эрдэнэсийн сан”…
Д.Лхагважав- Янмал оймсны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, оймсны ноосон утас үйлдвэрлэгч
Монголын анхны оймсны үйлдвэр Янмал брэндийг үүсгэн байгуулагч, оймсны ноосон утас үйлдвэрлэгч, удахгүй IPO гаргахаар бэлтгэж…
