Окуяама ЮМИ- Дуурийн дуучин, хөгжмийн заах арга зүйн багш

Япон улсын дуурийн дуучин, хөгжмийн заах арга зүйн багш, Art of Ulaanbaatar төвийн хөгжмийн багш.
Окуяама Юми нь Япон улсын Токио хотын Хөгжмийн их сургуулийг төгссөн мэргэжлийн дуурийн дуучин бөгөөд дуурын дуучид бэлтгэх мэргэжлийн заах арга зүйн багш билээ. 1999 онд Монгол-Япон хоёр орны соёлын харилцааны хүрээнд Япон улсын гадаад харилцааны яамны урилгаар Монгол улсад ирж Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан ба “Учиртай гурван толгой” дуурьт Нансалмаагийн дүрийг бүтээн дуулсан анхны гадаад дуучин болж байсан. Түүнээс хойш “Чингис хаан дуурь” болон В.А.Моцартын “Донжуан”, “Шидэт лимбэ” зэрэг олон бүтээлд Монголын дуучид уран бүтээлчидтэй хамтран дуулан ажиллаж ирсэн.
Түүнээс хойш 2011-2013 онд хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн сургуульд дуулаачийн багшаар ажиллаж, 2014-2018 онд Citi их сургуульд ажиллаж мэргэжлийн дуучин, уран бүтээлчдийг бэлтгэх ажилд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Миний туйлийн хүсэл бол Монгол оронд мэргэжлийн дуурийн дуучдыг өндөр түвшинд бэлтгэх, тэрхүү дуучдыг олон улсын түвшинд амжилт гарахад нь туслан өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулахад оршиж байгаа бөгөөд Монгол орныг олон улсад сонгодог урлагаар таниулах чиглэж байгаа болно. Монгол улсын засгийн газар миний хөдөлмөрийг үнэлэн 2005 онд МУСТА цол тэмдэгээр шагнаж улмаар 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгч соёл урлагт оруулсан хувь нэмрийг минь үнэлж Найрамдал одонгоор тус тус шагнасан.
Эх сурвалж: Art of Ulaanbaatar
Холбоотой нийтлэл
Б.НАРАНБАТ- Удам дамжсан цуурч, өв тээгч, соёл судлаач
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэн эрт үүсээд, олон мянган жил нүүдэлч малчдын өвөрмөц, сонин соёлыг тээж байсан цуур хөгжмийн тухай…

Дашбалжирын Цэрэнбат- сийлбэрч
Улс эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд өргөж яваа сийлбэрч Дашбалжирын Цэрэнбатын уран бүтээлээс хүргэж байна. Түүний удирдсан баг…

Вандангийн УНДРАА- Зураач, урлагийн боловсрол
U Art Studio- н үүсгэн байгуулагч. Creative Camp- бүтээлч зусланг хамтран үүсгэн байгуулагч. Хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр…
