Идэрийн УРАНГОО (URANGOOIDER)

Urangooider брэндийг үүсгэн байгуулагч, хувцасны эмч, “Хувцаслалтын эрх чөлөө” номын зохиогч. Үндэсний агуулгатай өдөр тутмын хувцас болон хүн байгалийн амин шүтэлцээг илэрхийлсэн ОРГАНИК ФАЙШН загвар зохион бүтээдэг. Үндэсний онцлох брэндүүдийн нэгдэл @Creative Gallery -г хамтран үүсгэн байгуулагч.
Байгалиас сэдэл санаагаа авч байгалийн гаралтай болон хөвөн даавуу, арьс ширэн материал голчлон ашигласан загваруудыг бүтээдэг. Монгол, Орос, Итали, Канад улсад загварын цуглуулгаа танилуулж байсан.
Монгол Улсын Сити институт болон Солонгосын Коокмин их сургуулиуад суралцаж төгссөн. Гоёл наадмын 3 удаагийн шилдэг дизайнар, Газар дундын тэнгисийн орнуудын шилдэг дизайнер шагналыг тус тус хүртсэн.
Юнител, Юнивишн, Скайтел зэрэг компанийн имиж бүрдүүлэлт, үйлчилгээний ажилтануудын хувцасны дизайн, үйлдвэрлэлийн ажилд хамтран ажиллаж байсан. Гоо зүй, хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн чиглэлээр зөвлөгөө сургалт зохион байгуулдаг.
Бүх зүйл энгийн бөгөөд донжтой байх нь хамгийн сайхан. Хамгийн шилдэг нь энгийн бөгөөд таамаглашгүй тэр зүйл юм.
URANGOOIDER brand is enriched by HANDMADE decorations. Creating an UNIQUE look with every piece of garment.
Love your garment and have fun wearing it !
https://facebook.com/Urangoo-Ider-658032977614746
http://urangooider.com


Холбоотой нийтлэл
ОЁДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ: Монгол Улс жилдээ 108 тэрбум төгрөгийн бэлэн хувцас импортолж байна. Цаашид импортыг орлох ХУВЦАСАА МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ
Эмэгтэй бэлэн хувцасны зах зээл 56 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна Эдийн засгийн өсөлт, уналт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж…

Дэчинхүүгийн АРИУНДЭЛГЭР (Empiregunn Ariuk)
Загвар зохион бүтээгч “Сэцэн Фэшн” ХХК-ийн захирал. “Сэцэн Фэшн” брендийг гаргахаар ажиллаж байна. “Эзэнт гүрний эрдэнэсийн сан”…
Д.Лхагважав- Янмал оймсны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, оймсны ноосон утас үйлдвэрлэгч
Монголын анхны оймсны үйлдвэр Янмал брэндийг үүсгэн байгуулагч, оймсны ноосон утас үйлдвэрлэгч, удахгүй IPO гаргахаар бэлтгэж…
