Өнөөдөр манай улс ямар “изм”-д явж байна
Өнөөдөр монголын нийгмийн хөгжлийн чиг баримжаанд үндсэндээ, ямар ч “изм” байхгүй. “Зоос” изм, “доллар” изм л ноёрхож байгаагаас бус онол сэтгэлгээний ямар ч “изм” төлөвшиж, нийгмийн амьдралын “хөтлөх шугам” болж чадаагүй байна. Би 1997 онд “Сайн байна уу” сонинд өөрийнхөө үзэл бодлыг дэлгэрэнгүй томъёолсон улс төр- философийн нэг томоохон ярилцлага хэвлүүлсэн. Тэр ярилцлагыг уг сонины редакц “Миний онол хүн төрөлхтөнийг аварна” нэртэйгээр нийтэлсэн юм. Ярилцлага нийтлэгдээд сар ч өнгөрөөгүй байтал “Засгийн газрын мэдээ” /хуучин нэрээр/ сонин өнөө ярилцлагыг нилээд цэгцлэн, дотор нь анги хэсгүүдэд бүлэглэн, “Зэндмэнийн онол 21-р зууны философи” гэсэн малгай гарчигтайгаар дахин нийтэлсэн. Энэ баримтыг би юунд дурьдаж байна вэ? гэвэл, таны асуултанд хариу болж чадахуйц зэгсэн “мөртгөмтгий” сэтгэмжүүдийг тэнд бурсан байгаа! Тэнд би юу цуурсан бэ? Гэхээр, монголчуудын нийгмийн сэтгэлгээнд үндэсний биеэ даасан “изм”, ертөнцийг үзэх гүн ухааны үзлийн үндэсний тогтолцоо байгаагүй гэсэн дүгнэлттэй явдгаа ярьсан юм. Нийтэд хүлээн зөвшөөрөгдөх ч бай, эс зөвшөөрөгдөх ч бай, энэ үг зарим эрдэмтэд, уншигчдад жаахан жаахан юм бодогдуулах шиг болсон. Яасан гэвэл зарим хүмүүс эсэргүүцсэн, зарим сэхээтнүүд миний бодлыг ортой бодол гэж үзээд санаа нийлж сонин хэвлэлээр нэлээд дуугарсан.
Инженер Д.Бадарчийн Урианхай гуайтай хийсэн ярилцлагаас
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
