Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?

Бид ихэвчлэн ашиггүй үр дүнгээ өгөхгүй зүйлүүдэд цагаа зарцуулдаг.
Та өглөө орноосоо босоо ч үгүй байж удирдлага авч ТВ асааж байна уу? Утсаа шалгаж байна уу? Босонгуутаа компьютер асааж, интернэт дээр сууж байна уу? Тийм бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж чадахгүй байгаагийн нэг шалтгаан байж болно.
Хүн өдөрт дунджаар 5 цагийг ТВ үзэж өнгөөрөөдөг гэж судалгаагаар гарсан. За бүүр больё, нэг цагийг нь хасаад өдөрт 4 цаг үзлээ гэж бодоход бид амьдралынхаа 13 жилийг зөвхөн ТВ үзэхэд зарцуулж байна гэсэн үг.
Зарим хүмүүс “би ТВ огт үздэггүй” гэж боддог боловч ажлаа төлөвлөөгүй, цагаа төлөвлөөгүй, хийх ажлаа цагийн хуваарьтаа оруулаагүй тохиолдолд ямар нэгэн байдлаар, өдөрт багаар бодоход 4 цагийг өөр ашиггүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь: интернет, мэйл, утас, тоглоом гэх мэт. Тиймээс үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд өдрөө төлөвлөж, хийх ажлуудаа цагийн хуваарьтаа оруулах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа төлөвлөсөн ёсоороо хийх эсэх нь өдрөө хэрхэн эхлүүлж байгаагаас их шалтгаалдаг. Тиймээс өнөөдөр өдрөө үр бүтээлтэй эхлүүлэх зөвлөмжийг оруулж байна.
Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?
Өглөө босонгуутаа хэд сайхан суниах, гадаа гарч 10 минут алхах, усанд орох, өдрөө сайхан өнгөрөөх, сэтгэл санаагаа сэргээх амжилтын тарни урих, цоо шинэ өдрийг цоо шинэ бодолтойгоор эхлүүлж байгаадаа талархах, өдрөө үр бүтээлтэй өнгөөрөөж байгаагаар төсөөлж, түүнийгээ мэдрэх, зорилгоо тодорхойлж бичих зэрэг өөрийгөө бүрэн сэргээх үйл хийхээс эхлүүлэх хэрэгтэй.
Мөн өөрөөсөө доорх асуултыг асууж болно.
– Өнөөдөр миний сэтгэл юунд хөдөлж байна вэ?
– Би өнөөдөр сэтгэлээ хөдөлгөхөөр юу хийх вэ?
– Өнөөдөр би юу юу хийж дуусгах вэ?
– Саад бэрхшээл тулгарсан ч хамаагүй өнөөдөр би юу юу хийж дуусгасан байх ёстой вэ?
Магадгүй энэ бүгд танд утгагүй, мэдээжийн сонсогдож байж мэднэ. Гэхдээ би таныг өдрөө эрч хүчтэй эхлүүлээсэй, өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэдэг үүднээс үүнийг бичиж байна. Заримдаа иймэрхүү мэдээжийн зүйлүүдийг хэрэгжүүлж байж, биеэрээ амсаж байж амтанд нь ордог. Өөдрөг сэтгэл, эерэг бодол биднийг аз жаргалтай болгодог. Тиймээс өөрсдийгөө урагш алхуулахын тулд эрч хүч өгөөд байгаа тэр зүйлүүд юу вэ гэдгийг олж мэдэж, түүнийгээ хийх нь чухал.
…
Тэгээд “өглөөнийхөө хоолыг өөртөө” гэдэг шиг өглөө сайн хооллож, ус сайн уух хэрэгтэй. Энэ бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөх ЭХЛЭЛ мөн. Ингэж чадвал таны өдөр үр бүтээлээр дүүрэн байх болно.
Эхлээд өөрийн бие, оюун ухаанд өгөх ёстой хоол, тэжээлийг нь өгч, дараа нь бусад зүйлээ эхлүүлэх нь зүйтэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
