Цахар удмын нэрт дуучин Гомбожавын ЧУЛУУН
(Монголд ажиллаж амьдарсан хугацаа 1945- 1953)
Гомбожавын Чулуун нь Говийн өмнөх Монголчуудын дууны дэг сургуулийг үндэслэгч бөгөөд алдарт дуучидын багш нь билээ. Шавь нараас нь дурьдвал Алдарт уртын дууч Лхажав, алдарт дуучин Дэдмаа нар юм. Дэдмаа нь Дэлхийн Урлагийн наадмаас гранпири авсан 2 монгол хүн байдагийн нэг нь юм. Нэг нь “Уяхан замбуутивын наран”- г дуулсан Норовбанзад гуай юм.
Г.Чулуун гуайн хоолойг дэлхийд “цор ганц” хоолой гэдгийг урлаг судлаачид тэмдэглэсэн байдаг бөгөөд басс хоолойноос доод өнгө гаргаж чаддаг гэсэн байдаг.
АЖ Д.Лувсаншарав гуай Г.Чулууны багш нь байсан төдийгүй, түүнийг гэртээ байрлуулж гэрийн сургалт өгдөг байжээ. Г.Чулуун гуай нь Бөмбөгөр ногоон театрт ажиллаж байхдаа “Жаргалын зам” дуурийн гол дүр болох Өвгөн партизаны дүрд дуулж байсан бол АЖ Цогзолмаа гуай партизаны охины дүрд дуулдаг байсан бажээ. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүр зэрэг олон гол дүрүүдэд тоглож байжээ. Тухайн үед хамт ажиллаж алтан үеийнхэнээс амьд сэрүүн байгаа нь АЖ Цогзолмаа, Хүүхдийн дууны Долгор, Дулмаа, Шинэхүү зэрэг хүмүүс байгаа юм байна.
2015 онд түүний ойн баярыг тохиолдуулан баримтат кино бүтээгдэж байгаа юм байна.
Холбоотой нийтлэл

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Чингис хааны суу билгийн тэнгэр тавилан ба квант физик | Дээд тэнгэрийн шинжлэх ухааны Квант физикийн үндэс
Квантын нэрт физикч, Доктор, профессор, Олон Улсын Эйнштений нэрэмжит шагналт, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн О.Лхагва Нүүхүй…

Ш.Болд: Ишбалжир гэдэг хүн ходоод болон умайд хорхой өвчинг (хорт хавдарын үндэс) 18-р зуунд нээсэн байхад Ж.Маршал, Ж.Робин Варрен нар 2005 онд нээж Нобелийн шагнал авсан
Монголын анагаах ухааны түүх 5000 жилийн өмнөөс эхтэй гэвэл уншигч та итгэх үү. Хэдэн зууны тэртээд монголчууд анагаах эрдмийг…
