Цаашид хүчирхэгжих чин эрмэлзэлтэй багийн гишүүдийн санах 10 зүйл


Багийн гишүүдийн хүсэл мөрөөдөл нь нэг зам дээр нийлж, нэг зүгт харж чадаад цаашид улам хүчирхэгжихийг хүсэж буй бол багийн гишүүн бүр доорх 10 зүйлийг санаж яваарай.
- Хүнийг араар нь муулах хэрэггүй. Шууд нүүрэн дээр нь хэлж бай.
- Тогоон дотноо өрсөлдөж, дээр доороо орохын тулд өчүүхэн мэдлэгээ бусдаасаа нууж, муу санаалах биш чадахгүй байгаа нэгэндээ зааж сургаж бай.
- Удирдлагууддаа гомдож, үгээ хадгалж явах биш, ярих юм байна гээд шууд хэлж бай.
- Өөрийгөө хөгжихгүй зэврээд байгааг мэдсээр байж өдөр хоногийг аргацааж, аргалж, өөрийгөө ч бусдыг ч хуурч амьдралаа үрэхийн оронд шууд түс тас хэлж энэ миний байх газар биш байна гээд зоригтой хэлдэг бай.
- Чадахгүй, мэдэхгүй зүйлээ шударгаар хүлээж, өөрийгөө суга гэдгийг хүлээн зөвшөөрч, бусдаас хурдан асууж, сурч мэдэж ав.
- Бусдынхаа санаачлага, зохион байгуулж байгаа ажилд хүниймсэг хандаж өөлж муулж суухын оронд хэрхэн сайжруулах талаас нь толгойгоо ажиллуулж санаагаа хэлж бай.
- Хэн нэгний хэлснийг гүйцэтгэхээс гадна илүү цаана гарч сэтгэ, давж бод, өөрөө санаачлагч, манлайлагч бай. Урд нь яв.
- Өөрийгөө өдөр бүр сайжирч байгааг мэдэр. Өөрөөрөө бахарх.
- Бид нэг хамт олон. Тэнэг галзуу солиотой, сохор, доголон, сэгсгэр, ядуу, баян, гэрт амьдардаг, машинтай, машингүй, шинэ, хуучин хувцастай хамаагүй. Бид нэг гэр бүл гэдэг утгаараа нэгнээ байнга ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАЙРЛАЖ БАЙЖ БИД ХҮЧТЭЙ ЯВНА.
- НЭГНЭЭ МЭДЭР, НЭГНЭЭ ХАЙРЛА, НЭГНЭЭ СОНС, НЭГНЭЭ ОЙЛГО, ТЭГЭЭД Л БОЛНО.
Холбоотой нийтлэл

Хүний хөгжил
ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

Хүний хөгжил
АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Хүний хөгжил
Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
