Темперамент ба ажил

Темперамент бол хүний төрөлхийн онцлог, зан төлөв эх үндэс, нийгмийн харилцаанд илрэх хэв маяг, амьдрал үйл ажиллагааны тулгуур биологийн суурь үндэс юм. Темпераментыг анх эртний грекийн эрдэмтэн, анагаах ухааны эцэг гэгдэх Гиппократ анх хэрэглэсэн. Тэрээр хүний зан төрх, илэрч буй араншингаар 4 бүлэг болгон хувааж, түүний илрэл нь хүний шингэний зохицуулга юм гэсэн санааг гаргасан. Үүнд:
- Тархинаас ялгарах салс давамгайлсан Флегматик хэв шинжийн хүн.
- Зүрхнээс ялгарах цус давамгай Сангвеник хэв шинжийн хүн.
- Элэгнээс ялгарах шар цөс давамгайлсан Холерик хэв шинжийн хүн.
- Цөснөөс ялгарах хар цөс давамгайлсан Меланхолик хэв шинжийн хүн.
Гиппократ хүний дөрвөн хэв шинжийг зөв тодорхойлсон боловч, түүний физиологи үндсийг буруу тайлбарласан. Сүүлд нэрт эрдэмтэн И.П.Павлов темпераментын физиологи үндсийг тархины хөөрөл саатлын процесстой холбон тайлбарласнаар өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.
Өнөөдөр темпераментын үр нөлөө, түүний илрэх хэв шинжийг олон зүйлд ашиглаж байгаагийн жишээ нь хүний нөөцийн оновчтой сонгон шалгаруулалт, ажилтны ажил үүргийн хуваарь, удирдлага болон боловсролын салбарт өргөн хэрэглэж байна. Мөн түүний илрэлийг туршилтаар баталсаар байна. Жишээ нь:
Нэгэн багш ангийнхаа хүүхдүүдээс шалгалт авжээ. Авсан шалгалтаа засаад буцааж өгөхдөө зөв хийсэн буруу хийсэн эсэхийг харгалзахгүйгээр бүгдэд нь “МУУ” гэсэн үнэлгээ өгчээ.
Тэгэхэд Сангвеник хэв шинжийн хүүхдүүд нь шалгалтын материалаа барин багш дээрээ очиж шалгааж, “би зөв хийсэн байна, та энийг буруу засаж” хэмээн хэл амыг сугалах шахсан байна.
Харин холерик хэв шинжийн хүүхдүүд нь бусдаас доор орохгүй тулд гэсэн сэдэл нь төрж, бухимдан, гуниглаж зарим нь уйлж, зарим нь уурлаж байв.
Флегматик хэв шинжийн хүүхдүүд нь “би зөв хийсэн байхад багш ягаад муу тавив. Би юун дээр алдав. Яагаад?” хэмээн эргэцүүлэн боддог байна.
Меланхолик хэв шинжийн хүүхдүүд нь уг үнэлгээнд ач холбогдол өгдөггүй байна. Тэд өөрсдийн дотоод ертөнцдөө эргэцүүлэн бодох, эд юмсыг ажигладаг тул үүнийг бодох завгүй хүмүүс гэж хэлж болно.
Темпераментэд сайн муу гэсэн шалгуур байхгүй, бүгд өөрсдийн давуу тал сул талтай байдаг. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар сангвеник эсвэл флегматик нь сайн хэв шинж, үлдсэн нь муу гэсэн ташаа ойлголт илэрч байгаа тал ажиглагддаг. Дэлхийн агуу эрдэмтэд,тэрбумтан хүмүүс гол төлөв меланхолик, олимпийн аваргууд холерик хэв шинжтэй байдаг тухай энд дурьдая. Мөн эдгээр 4 темперамент хүнд их бага хэмжээтэй хослон оршиж байдаг.
Байгууллагын удирдагчид, хүний нөөцийн менежерүүд ажлын байранд ажилтныг сонгон шалгаруулахдаа темпераментыг харгалзан үздэг. Сангвеник, холерик хэв шинжийн хүмүүс нь гадагшаа чиглэсэн нээлттэй, хөдөлгөөнтэй хүмүүс нь олон нийтийн харилцаанд тулгуурласан ажил үүргийг санал болгодог бол флегматик, меланхолик хэв шинжийн хүмүүс дотогшоо байдаг тул оффисийн ажил, ганцаарчилсан ажлыг гол төлөв санал болгодог.
Сангвеник хэв шинжтэй хүмүүс
Сэтгэлгээний хурд өндөртэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, хүн амархан эв дүйгээ олдог хүмүүс. Тэдний сул тал нь туйлбаргүй. Сэтгэлд таарсан ажлаа олоогүй бол ажлыг солисоор байдаг. Тэд сайн ярьдаг, хүнийг өөртөө татаж чаддаг. Харин суурин, үр дүн удаан гардаг ажилд тохиромжгүй хүмүүс юм. Судалгаанаас үзэхэд энэ хэв шинжийн хүмүүс оффисийн ажилд алдаа гаргах нь элбэг, хайхрамжгүй, анхаарал тогтворгүй байдаг. Харин хүнтэй харилцах мэргэжил буюу хүний нөөцийн ажилтан, гадаад харилцааны менежер, борлуулалтын менежер, удирдан зохион байгуулах ажилд тэд илүү амжилт олдог байна.
Холерик хэв шинжийн хүмүүс
Тэд огцом хүрдан хөдөлгөөнтэй, гүйлгээ ухаантай, шартай, өөрийгөө дайчилж чаддаг, биеийн хөгжил сайтай хүмүүс юм. Тэд төвөгтэй үйл ажиллагаанд тайвшрал олдог. Тэд аливаа үйл ажиллагаанд эрч хүчтэй орж, шантаршгүй шургуу дайчин зангаараа бусдыгаа манлайлж байдаг. Тэдний сул тал нь бусадтай эв дүйгээ олохдоо таарамж муутай, сөргөлдөхдөө хурдан хүмүүс юм. мөн мөн тэд сэтгэлийг хямралд өртөмтгий, энэ хямралд байхдаа буруу шийдвэр гаргах магадлал өндөр байдаг. Энэ хэв шинжийн хүмүүс биеийн хүчний бүхий л төрлийн ажил, үр дүн хурдан харагддаг, шургуу дайчин чанарыг шаардсан ажилд тохиромжтой байдаг. Энэ хэв шинжийг хүмүүсийг идэвхитэй ажилуулахын тулд удирдлага нь сэтгэлийн дэм урамын үгээр дэмжиж байвал тэдний гараас үр бүтээл гарж байдаг.
Флегматик хэв шинжтэй хүмүүс
Энэ хэв шинжийн хүмүүс түгшүүр, хямралд хамгийн байдаг. Тэдний сэтгэхүй нь гол төлөв өөр лүүгээ чиглэсэн байдаг. Тэд бодлогошронгуй, учир шалтгааныг хайж түүнийгээ өөртэйгөө харьцуулж явдаг хүмүүс учир бодлого төлөвлөлт, удирдан зохион байгуулах, хянан шалгагч ажилд илүү тохиромжтой байдаг. Тэдэнд бодох төлөвлөх ажил олдохгүй бол тэд залхуурч эхэлдэг. Тэд сөргөлдөөнөөс зайлсхийж явдаг. Хүнийг хамгийн сайн таньдаг боловч, тэдэнтэй зөв харьцаж чаддаггүй сул талтай. Тэд сайн зөвлөгч нар боловч өөрсдөө шийдвэр дагах, бусдын саналыг хүлээж авахдаа сул хүмүүс юм.
Меланхолик хэв шинжтэй хүмүүс
Хөдөлгөөн удаан биеэ барьсан, дотогшоо чиглэсэн, ертөнцийг эргэцүүлэн бодож явдаг хүмүүс. Нэг үгээр тэд бясалгагчид. Тэд удаан, шийдвэр гаргахдаа эргэлздэг, сайн нягталж долоо хэмжиж нэг огтолдог хянуур хүмүүс юм. энэ хэв шинжийн гол төлөв нягтлан бодогч, оффис менежер, архив бүртгэл, хянан шүүгш ажилд илүү тохиромжтой. Тэдний хүний арга эвийг ол, хөгжилтэй гэж хичнээн хэлсэн ч тэд бүрэг байсаар л байна. Тэд өнөөг хүртэл хамгийн гайхалтай саналыг гаргагчид байсаар ирсэн.
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
