TED буюу Даян дэлхийд санаагаа хуваалцах боломж

TED нь Technology, Entertainment, Design гэсэн 3 үгний товчлол бөгөөд 1984 оноос хойш “Даян дэлхийд санаагаа хуваалцая” уриан доор дэлхийн шилдэг бүтээн байгуулагчид болон сэтгэгчид жил бүр цугларан технологи, энтэртэйнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн гэх мэт чиглэлээр хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ юм.
TED нь “Шинэ онцгой санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг бий болгосон юм. TEDx нь тухайн бүс нутгийн байгууллага, хүмүүсийн санаачилгаар өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцах, дэлхий дахинд хэрэгтэй шинэ санааг түгээх зорилгоор тусгай зөвшөөрлийн дагуу бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм. 2010 оны байдлаар 60 гаруй оронд 750 удаагийн TEDx арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
TED-д оролцогч нь дэлхийн хэмжээний чухал сэдвүүдийг сонгож хүмүүсийн нүдийг нээсэн шинэ санал санаачилгыг дэвшүүлж 18 минутад багтаан хүмүүст хүргэдэг байна. Уг арга хэмжээнд Bill Clinton, Bill Gates, Google founders Larry Page and Sergey Brin, Malcolm Gladwell, Al Gore, Gordon Brown, Jane Goodall, Richard Dawkins зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгчид, нобелийн шагналтнууд болон дэлхийд хүргэх шинэ санаа байна гэдгээ нотолж чадсан эгэл жирийн залуус хүртэл оролцож байсан байна.
Танд ч гэсэн дэлхийд үнэлэгдэхүйц шинэ санаа байгаа TEDx-д оролцож өөрийн дуу хоолойг дэлхий дахинд хүргэх боломжтой ажээ.
“TEDTalks” буюу TED чуулга уулзалт дээр яригдсан асуудлуудыг TED.com цахим хуудас дээр үнэгүй үзэх боломжтойгоор байрлуулдаг.
Монгол тайлбартай илтгэлүүдийг эндээс үзээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
