СУДАЛ БАРИХ ЦАГ, ОРОН, АРГА ЗҮЙ
Судал барих цагийг ном хэвлэлд ялгаа зөрөөтэй бичсэн зүйл мэр сэр дайралддаг. Бидэр омбод судал барих цагийн тухай дурьдсан нь: “Огторгуйд наран ургаж гэрэл тусахаас өмнө өглөөгүүр гарын хээ үзэгдэхээс уулс шар малгайлах тэрхэн завсарт үз” гэжээ. Нар гармагц том судал эрчимжин гүйж шар халууны судалд эндүүрнэ. Том судлын эрчим хариагүй байх тул хүйтэн сэрүүний өвчинд эндүүрнэ. Халуун хүйтний эрчим тэнцсэн Ум судалд хүч төвлөрөн тэнцсэн тэрхэн үед судас бариваас аливт самуурах үгүй болой.
Судас барих цагийг ингэж нарийн заасан боловч эмч тэр цагийг болзон барих боломж тэр бүрт олддоггүй. Үзүүлэхээр ирсэн өвчтөнийг дулаацуулж тайвшруулж хэвтүүлж судсыг нь барьж үз. Хэвтэж эмчлүүлэгчдийн судсыг оноосон цагт барьж хурууны өндөг тархиндаа тунгаан хоёр бусад цагуудад барьж харьцуулан зөрөөг нь олж тогтоох аргаар өөрөө суралц. Судсыг хэвтээ, суугаа, зогсоо байдалд барьж ялгааг нь олж тогтоо.
Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
