“ОЮУНЫ ТӨВ”-д оюунлаг тоглоомоор Тогло, Сэтгэ, Хөгж

Алтай центрийн 5 давхарт байрлах ОЮУНЫ ТӨВөөр зочилонгоо гар утсаараа багахан бичлэг хийлээ. Энэ төвийг үүсгэн байгуулагч Ганбаатар ах хэдэн жилийн өмнө Хятадад явж байхдаа нэгэн хятад хүүхэд Пирамид гэдэг тоглоомоор маш чадварлаг тоглож байхыг хараад өөрөө тоглож үзсэн боловч хичнээн оролдоод 1 ч пирамид өрж чадаагүй гэнэ. Тэгээд энэ тоглоомоор монгол хүүхэд ч гэсэн тоглох ёстой гэж дотроо бодоод анхны тоглоомоо 100000₮- тэй дүйцэхүйц юуанаар худалдан авч ирээд хүүгээрээ тоглуулжээ. Удалгүй тоглоомын үр дүн гарч хүү нь математикын хичээлдээ эрс сайжирч, шатар тоглож сурчээ. Энэ үр дүндээ урамшиж дэлхийн оюуны тоглоомыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОЮУНЫ ТӨВийг нээн ажиллуулжээ.
Энд хүүхэд эцэг эхчүүд хүрэлцэн ирж оюуны тоглоомоор тоглож, заалгаж худалдан авах боломжтой юм байна. Блог дээрээ оюуны тоглоомуудаа цувралаар танилцуулсан байна билээ. http://oyunii888tuv.blogspot.com/
Уг нь хүүхдийг багаас нь оюуны тоглоомоор тоглуулвал янз бүрийн сөрөг тогоомонд донтохгүйгээс гадна бодох чадвар сайжирна шүү дээ. Эдний төвтэй манай “Яруусал” хүүхдийн хөгжлийн төв тогтмол хамтран ажиллаж болмоор санагдлаа. Энэ төв дээр нь хүүхдийн зөвлөгөө, сургалт тогтмол хичээллэдэг, хажуугаар нь оюуны тоглоомын худалдаа энэ тэртэй хавсарсан байдлаар хийвэл гоё болох юм шиг санагдлаа. Ямартай ч санал тавиад үзнэ ээ.
Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
