Нью Медиа Групп [Байгууллагын сургалт, хөгжлийн цогц хөтөлбөр | 2011- 2013 он]
![Нью Медиа Групп [Байгууллагын сургалт, хөгжлийн цогц хөтөлбөр | 2011- 2013 он]](/_next/image?url=https%3A%2F%2Fcm.nmma.co%2Fwp-content%2Fuploads%2Fcontent%2FSurgalt%2FNew%20Media%20Group%2F551257_663289760362032_776997130_n.jpg&w=3840&q=75)
Нью Медиа Группын хамт олны сургалт хөгжил, байгууллагын соёлын бодлогыг тодорхойлж, Бүтээмжит цагийн үнэлгээний систем, Үнэт зүйлийн өдөр, Хамт олны өдөр, Хамтын хөгжлийн цаг зэрэг тогтмол үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж хэрэгжүүллээ.
ҮНЭТ ЗҮЙЛИЙН ӨДӨР
Сард нэг удаа зохион байгуулагдана. Сар бүрийн эхний Бямба гариг 10:00- 14:00 цагт
Зорилго
Нийт хамт олон нэгэн гэр бүл гэдгээ мэдрэх мөн байгууллагынхаа үнэт зүйл, цаашдын үйл ажиллагааны тухай ярилцаж алсын хараагаа нэг чигт төвлөрүүлэн ажиллах эрч хүч урам зоригоо нэмэгдүүлэх.
Арга хэмжээний хэлбэр
Баг хамт олноор тоглоом тоглож, Багийн гишүүд нэгнийгээ илүү сайн ойлгож, танин мэдэх, багууд хоорондоо алхам алхамаар нягтран хамтран ажиллах арга замаа сайжруулах боломжийг бүрдүүлдэг. Тухайн сарын Үнэт зүйлийн өдрийг ямар сэдийн доор зохион байгуулах вэ гэдгээс хамааран байгууллагын удирдлагын багаас болон зочин илтгэгч урьж хамт олондоо үнэ, цэнэтэй мэдээ мэдээлэл, сонирхолтой, нээлттэй яриа өрнүүлэн санал болдлоо чөлөөтөй илэрхийлэн хамтдаа хөгжинө.
ХАМТЫН ХӨГЖЛИЙН ЦАГ
Хамтын хөгжлийн цаг нь дотоод сургалт, мэдлэг солилцоог идэвхижүүлэх зорилготой бөгөөд Даваа гариг бүр ажил эхлэхээс 1 цагийн өмнө хамт олондоо зориулж сургалт хийнэ. Байгууллагын гишүүн өөрийн мэргэшсэн чиглэл болон уншсан ном гэх мэт бусад сонирхолтой хэрэгцээт сэдвээр мэдээлэл хийж болно. Ажилчидаас санал авч сургалтын хөтөлбөрийг урьдчилан гаргана. Хүссэн хүмүүс суух боломжтой. Сургалт хийсэн болон суусан ажилтанд идэвхийн оноо нэмэгддэг.
Холбоотой нийтлэл

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

Bloomberg TV Mongolia хамт олон #Багийн тоглолт сургалтыг зохион байгууллаа
Bloomberg TV Mongolia баг хамт олон Намрын ажлын нээлтээ “Багийн Тоглолт” хөтөлбөрөөр эхлүүлж, багаар тоглож, баг, алба,…
MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалт
MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалтыг цувралаар зохион байгууллаа.
