Дамдинсүрэнгийн Наранцогт- Байгаль эх дэлхийгээ хамгаалах тэнгэрлэг аян

Дундговь аймгийн унаган хүү Дамдинсүрэнгийн Наранцогт 2010 онд “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг өрнүүлснээс хойш 9 жилийн хугацаанд 20 орчим нэр төрлийн 91 000 мод тарилаа хэмээн мэдэгдлээ.
Тэрээр энэхүү аяныг өрнүүлснээс хойш Монгол Улсынхаа 15 аймгийн 50 орчим сум, нийслэлийн 7 дүүрэгт иргэдийг сайн дурын хөдөлгөөн, мод тарих ажилд уриалан дуудсаар иржээ.
Д.Наранцогт өнөөдөр өөрийн төрж өссөн нутаг Дундговь аймгийн Өндөршил суманд сухайн мөчир, голт бор, шар хуайс зэрэг нэр төрлийн 1000 орчим мод тарьсан аж.
Тарьсан моддын ургалт 70 орчим хувьтай байгаа нь сайн дурын үндсэн дээр иргэдийг уриалан дуудаж төр засгаас нэг ч төгрөг гаргалгүйгээр хийж буй ажлын минь үзүүлэлт хэмээн тэрээр ярьж байна.
АНУ-д гэр бүлээрээ ажиллаж амьдардаг түүний фэйсбүүк найз O.Батсайхан нэг сая төгрөгийн хандив өгсөн бол “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг дэмжигч БНХАУ-ын Хөх нуур Төвөдийн өндөрлөгт амьдардаг Дээд Монголчууд мөн түүний энэ буянтай үйлсийг дэмжиж хандив илгээжээ.
Д.Наранцогт өөрийнхөө санаачилж, хийж, хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа энэ үйлийг ойлгон тусалж дэмждэг элэг нэгтнүүддээ талархаж байгаагаа илэрхийлээд миний араас мянга мянган хүн эх дэлхий, ирээдүй хойчийнхоо төлөө санаа тавин мод тарьдаг болоосой хэмээн уриалжээ.
Холбоо барьж харилцах https://www.facebook.com/naran…
Эх сурвалж: Дундговь /МОНЦАМЭ/. https://www.montsame.mn/en/rea…
Холбоотой нийтлэл

Шархүүгийн АЛТАНБАДРАЛТ- Бэлчээр судлаач, бүсчилсэн хөгжлийн бодлогын зөвлөх
Агрономич, Ургамлын генийн инженерчлэлийн судлаач, профессор АНУ-ийн Purdue их сургуулийн доктор, Саудын арабын Абдулла хааны…

Н.ЖАВЗМАА- Шилмүүст модны эфирийн тос үйлдвэрлэл
Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Монгол орны шилмүүст модны…

Минжигдоржийн НАЙДАНХҮҮ- Хөгжлийн бодлого судлаач
Зооинженер, хөгжлийн бодлого судлаач 1969 онд Булган аймгийн Булган хотод төрсөн Булган хотын П. Е. Шетинкины нэрэмжит 1-р арван…
