Монголын Электрон Төхөөрөмж Үйлдвэрлэгчдийн Холбоо /MPCA/
Монголын Электрон Төхөөрөмж Үйлдвэрлэгчдийн Холбоо /MPCA/
Өндөр технологийг хөгжүүлнэ
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд шилдэг технологи нэвтрүүлж, үндэсний “HI-TECH” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, зэс болон бусад түүхий эдийг ашиглан электроникийн үндсэн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Монголын электроникийн компаниудын нэгдлийг бий болгох;
- Дотоодын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, технологийг судлан, гишүүдэд ажил олж өгөх;
- Гадаадын ижил төстэй холбоодтой хамтран ажиллах, технологи, тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг бий болгох;
- Hi-Tech технологи, үйлдвэрлэлийн парк байгуулах;
- Инноваци хөгжлийн төв байгуулах;
- Стартапуудад хөрөнгө оруулалт олж өгөх;
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
- Монголын электроникийн компаниуд тус тусдаа ажилладаг,
- Ямар бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэж байгаа нь тодорхой бус, нэгдсэн зохион байгуулалт байхгүй,
- Тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллага байхгүй,
- Төрийн дэмжлэг байхгүй,
- Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт байхгүй,
ПАРК БАЙГУУЛАХ ШААРЛАГА
- Электроникийн үйлдвэрлэгч нар нэгдэх,
- Бүх бүтээгдэхүүн, түүхий эд нэг дор цугларснаар бүтээмж дээшлэх,
- Паркын хуулийн дагуу орлогын болон бусад албан татваруудаас чөлөөлөгдөх,
- Импортын болон экспортын татвараас чөлөөлөх,
- Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх /Хөрөнгө оруулалтын компани, Банк, даатгал/,
- ОХУ, Европын орнуудад электрон төхөөрөмж экспортлох боломж нээгдэх,
- Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, Хонконг зэрэг орнуудын электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоод, технологийн паркуудтай хамтран ажиллах, технлоги, ноухау, тоног төхөөрөмж солилцох боломжтой болно.
САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛБЭР
- Паркын менежментийн компаниас татвар авах;
- Гишүүдэд ажил, үйлчилгээ олж өгч зуучилсны төлбөр;
- Гадаадын ижил төстэй холбоодын тусламж, дэмжлэг;
- Технологи, шинэ бүтээл бий болгосноос орох орлого;
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
HI TECH PARK ТӨСӨЛ
Холбоотой нийтлэл

ТАСО GROUP ХЭВ ХАШМАЛЫН ҮЙЛДВЭР СТРАТЕГИ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
ТАСО ХХКБАРИЛГЫН ХЭВ ХАШМАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ТҮРЭЭС, ЗАСВАРЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ Стратеги, бизнесийн зөвлөх үйлчилгээ Бодлогын…

Хуримын ерөөл, хуримын дэг, хурим найр гэж юу вэ, хуримлан найрлах ёс уламжлал
ХУРИМ НАЙР ГЭЖ ЮУ ВЭ, ХУРИМЛАН НАЙРЛАХ ЁС УЛАМЖЛАЛ Хурим найр гэдэг нь аливаа зан үйл, их үйл хэргийг бүтээсэний ар дээр тухайн…

Монгол хүний тэсвэр тэвчээрийг ДЭЛХИЙД НОТЛОСОН Нобелийн шагналт Доржпаламын ЭРДЭНЭЦОГТ
НҮБ-ын Химийн зэвсгийн шинжээчээр ажилласан Нобелийн Энхтайвны шагналт багийн гишүүн хурандаа доктор Доржпаламын Эрдэнэцогт НҮБ-д…
