Монголын төлөөх зүрх бүхэнд…

Маш их золиос, зориг гарган эх түүх соёлоо ард олондоо таниулан, сурталчилж Их Монголын түүхээ, үнэ цэнээ сэргээж чадсан Тархан суурьшсан монголчууд байгууллагын залуус Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн бахархал билээ. Тархан суурьшсан Монголчуудтай цэнхэр дэлгэцээр уулзуулж эх түүхээ гэрэл зургийн хальснаа мөнхөлж чадсан Тархан суурьшсан Монголчууд байгууллагын залуус “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийнхөө хүрээнд 11 жилийн хугацаанд Дэлхийн 30 гаруй улсыг зорьж хагас сая км замыг туулан судалгаа зураг авалтын Экспедицээр ажилллаж эзэнт гүрний Монголчууд болон Монголын түүх, ёс заншил шинжлэх ухааны баримдуудаар хийсэн бүтээлүүдээ дэлгэн харуулахаар Монгол орноо тойрон түмэн мод замыг туулхаар зориг шулуудан аян замдаа гарахад бэлэн болжээ. Түүнчлэн “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр БШУЯ, ССАЖЯ-ны дэмжлэгээр олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх бөгөөд аймаг хотуудад толилуулах үеэр баримтат киноны зураг авалт хийгдэх юм байна.
Хөтөлбөрийг толилуулах хуваарь:
Эрдэнэт IV/18-20|Булган IV/21-22|Мөрөн IV/23-25|Дархан IV/26-28|Өндөрхаан V/1-2|Чойболсан V/3-5 |Баруун Урт V/6-8| Арвайхээр V/12-13|Цэцэрлэг V/14-15|Улиастай V/16-18 Ховд | V19-21|Өлгий V/22-24|Улаангом V/25-27|Багануур V/30
Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
