Монгол залуусын байгуулсан төмөр хийцийн үйлдвэр- Бидний бахархал

Багануур дүүрэгт байрлах Цахилгаан механикийн үйлдвэрээр 2 дахь удаагаа зочиллоо. 4 сард очиж байхад дөнгөж угсарч байсан лист төмөр цоолборлох машинаа ашиглалтанд оруулж дахин шинээр нугалах машиныг ашиглалтанд оруулжээ. Шинэ машинууд нь хамгийн сүүлийн үеийн дижитал технологитой, операторын удирдлагатай байв.

Үйлдвэрийн захирал Сайханбилэг нь 7 жилийн өмнө Багануурт ирж, балгас болох шахсан байсан цахилгаан механикийн үйлдвэрийг сэргээн босгож дөрөв, тавуулахнаа ажлаа эхлүүлж байжээ. Үйлдвэрийн голлох бүтээгдэхүүн нь цахилгааны шийд, подстанцийн хайрцагууд, цахилгааны тоноглолууд байдаг юм байна. Харин хүйтэн өвөл болохтой холбогдуулан үйлдвэрийн залуус том оврын халаагуур бүтээжээ. Томоохон байгууламж, гараж, агуулах, албан байгууллага зэрэгт тохиромжтой харагдсан.

Үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологи сайжирсантай холбогдуулан цаашид төмөр хийцийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай болсон бөгөөд зохион бүтээгчид, бизнесмэнүүдэд нээлттэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажилтануудынхаа хөгжил төлөвшилд анхаарал хандуулж хувь хүний хөгжлийн байгууллага, багш нартай хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай санагдсан. Монгол залуусынхаа сэтгэж, хийж бүтээж байгаа бүхнээр бахархаж байна.
Дараа илүү их амжилт бүтээлтэй эргэн уулзахын ерөөл өргөе. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж файсбүүк хуудаст нь зочилоорой.

Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
