Монгол өв соёлоо өвлөн уламжлагч ЯРУУ ЭГШИГЛЭН хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолтонд урьж байна


Даяаршилын эрин үед улс үндэстний давтагдашгүй онцлогийн илэрхийлэл, үнэт өв бол язгуур урлаг, өв соёл билээ. Тиймээс өв соёлоо биетээр өвлөн тээж дамжуулах нь монгол хүний үүрэг. Монголын ирээдүй болсон хүүхэд бүр монгол дуугаа өвлөн дуулж чаддаг болж, дуугаар дамжуулан ёс заншил, өв уламжлал, ардын урлагийн баялаг түүхтэй танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой “Яруу эгшиглэн” язгуур урлагийн хүүхдийн хамтлагын анхны бие даасан тоглолтоо хийхээр боллоо. Өндөр дээд өвөг дээдсийнхээ энгүй их түүх соёл, өв уламжлал, эрдэм ухааныг үе үеийн ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх аялгуут сайхан ардын дуугаар дамжуулан ‘’Монгол” гэдгээрээ бахархан ’’Бид монголдоо хайртай’’ хэмээн сэтгэл бардам хэлэх ЯРУУ ЭГШИГЛЭН тоглолт 2014 оны 5-р сарын 24-ний 14:00, 16:00 цагаас 2 удаа Улаанбаатар чуулгын байранд болно. Та бүхнийг тоглондоо урьж байна.
“Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ ардын дуу, үндэсний язгуур урлагийн өв соёлыг таниулж “Монгол хүүхэд бүрт язгуур урлагаа түгээж монгол бахархалыг бий болгох” зорилготой 2012 онд байгуулагдсан хүүхдийн хамтлаг юм. 7- 10 насны 6 гишүүнтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Утас: 91174919, 99192612
Холбоотой нийтлэл

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

MCS- Тотал дистрибьюшн 15 жилийн ойн Багийн тоглолт өдөрлөг
MCS- Тотал дистрибьюшн 15 жилийн ойн баярт зориулан “Багийн тоглолт” багаар ажиллах чалленж буухиа өдөрлөгийг зохион байгуулж…

Bloomberg TV Mongolia хамт олон #Багийн тоглолт сургалтыг зохион байгууллаа
Bloomberg TV Mongolia баг хамт олон Намрын ажлын нээлтээ “Багийн Тоглолт” хөтөлбөрөөр эхлүүлж, багаар тоглож, баг, алба,…
