Миний бүтээлийг үзэж худалдан авах боломжтой газрууд


Сайн байцгаана уу.
Зураач хүн бол өөрийн бүтээлээр хүмүүн таны сэрэхүй мэдрэмжийг хөглөж, амьдралд тань хөг аялгуу нэмэхийг хүсэж байдаг нэгэн билээ. Бидний хамгийн том ажил бол уран бүтээлийн үзэсгэлэн байдаг. Саяхан Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэнгээ гаргасаныг эрхэм уншигчид та бүхэн мэдэж байгаа бизээ. Дараагийн нэг зорилго маань хүмүүсийг урлагт илүү их ойртуулж, урлагийн мэдрэмжтэй болгох, олж авсан мэдрэмжээ амьдрал ажил төрөлдөө ашиглаж байгаасай гэсэндээ урлагаа илүү хүртээмжтэй болгохоор ажилладаг.
Айлууд ханандаа хивс биш уран зураг, албан газрууд ханандаа өргөмжлөл биш уран зураг, эцэг эхчүүд хүүхдэдээ чихэр биш уран зураг сонгодог байвал тухайн урлагийн бүтээлийн орчинд буй хүмүүст төрүүлэх мэдрэмж, бий болгох уур амьсгал нь эерэг байдаг. Тиймээс өөрийн бүтээлийг хүртээмжтэй болгох зорилгоор зарим нэг галлерей, кафегаар дамжуулан тогтмол үзүүлж, худалдаалдаг билээ. Та бүхэн өөрийн хамгийн боломжит газраар зочилж бүтээлийг минь биетээр үзэж сонирхож таалагдсан бүтээлээ авах боломжтой.
1. 976 Art gallery
Утас: 99051127
Байршил: Баруун 4 зам, Max Mall -ийн 5 давхар.
Цахим хуудас: http://facebook.com/976ArtGallery
2. Art Cour
Утас: 99144121
Байршил: Соёл Урлагийн Их Сургуулийн баруун талд.
Цахим хуудас:https://facebook.com/ArtiCourArtGallery
3. Улаан гэр арт галлерей
Байршил: Төв хаан банкны 1 давхарт.
Цахим хуудас: http://artscouncil.mn/
4. Хан бүргэдэй арт галлерей
Байршил: Хан бүргэдэй их дэлгүүрийн 2 давхарт
Утас: 88016101
5. Ceramic Coffee Shop and Pub
Байршил: Сөүлийн гудамж, Алтай барбикью баруун талд
Утас: 88181108
6. Урлагийн дэлгүүр
Байршил: Тусгаар Тогтнолын ордоны 1 давхарт.
Утас: 95853680
Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
