Жамсранжавын ЛУВСАНДОРЖ- Сургалт хөгжил


Хүний нөөцийн удирдлагын магистр, бизнесийн стратеги төлөвлөлтөөр мэргэшсэн. Бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт хөгжлийн чиглэлээр 20 дох жилдээ ажиллаж байна. Олон арван жижиг дунд бизнес болон төслүүдийг хөгжүүлж босгосон зөвлөх, сургагч багш. 2010 оноос Нью Медиа Маркетингийн Гүйцэтгэх захирал, 2013 оноос Нью Медиа Группын зөвлөх, 2013 оноос Бүтээлч Монгол нэгдлийн үүсгэн байгуулагч, 2018 оноос “Үндэстэн Баг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2020 оноос Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн зөвлөхөөр тус тус ажиллаж байна.
Teamwork&Teamplay олон улсын хөтөлбөрийн Үндэсний сургагч багш; “Сэрж буй Монгол”, “Өнөөдрийн тэмүүлэл” хувь хүний хөгжлийн сонсдог номын зохиогч.
Байгууллагын сургалт хөгжил, БАГийн сургалтын чиглэлээр Хаан банк, Таван богд групп, АПУ, MSM, Макс групп, Мастер групп, Талх чихэр, Блью Мон групп, Петровис, MCS- Тотал дистрибюшин зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна.
Нийгмийн хөгжлийн чиглэлээр “Алтай ятга” төсөл, “Сайн хүүхэд” хөтөлбөр, “Дээд эрүүл мэнд” хөтөлбөр, “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөрийг дэмжиж зөвлөх, удирдлагын багт ажилласан.
АЖЛЫН ТУРШЛАГА
2019 оноос Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн Зөвлөх, Төслийн удирдагч
2018 оноос “Үндэстэн Баг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн үүсгэн байгуулагч
2013 оноос Нью Медиа Группын зөвлөх
2010- 2013 он Нью Медиа Маркетинг Гүйцэтгэх захирал
2006- 2010 он “Яруу сэтгэгч” сонины эрхлэгч
УРАН БҮТЭЭЛ
2014 он “Өнөөдрийн тэмүүлэл” хүний хөгжлийн цуврал
2011 он “Интернэт маркетинг” нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч
2010 он “Эх орны залуус хаана явна вэ” нэвтрүүлгийн зохиогч
2010 он “Сэрж буй Монгол” сэдэлжүүлэгч цомгийн зохиогч
2009 он “Мөнхийн тэмүүлэл” сонсдог номын зохиогч
БҮТЭЭЛЧ АЖЛУУД
2017 он Ази Номхон Далайн 31-р Жемборийн ЗБ Үндэсний хорооны гишүүн
2015- 2019 он HR DAY зохион байгуулалтын багийн гишүүн
2014 он “Алтай ятга” төслийн менежер
2014 он “Сайн хүүхэд” хөтөлбөрийн зөвлөх
2012 он “Монгол бэлэг” үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяны санаачлагч
2011 он “Дээд эрүүл мэнд” номын ариутган шүүгч, зөвлөх
2010 он “Боловсролын шинэ хандлага” хөтөлбөрийн сургагч багш
2010 он “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөрийн зохицуулагч
ИЛТГЭЛ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ
2019 он “Хүний нөөцийн мэдээллиин систем- HRBI” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
2017 он “Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн гарц болох нь” форум “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн туршлага” илтгэл
2015 он E-commerceUB форум “Бүтээлч Монгол” илтгэл
2015 он Global HR форум “Бүтээлгчдийн эко систем” илтгэл
2013 он Global HR форум “Байгууллагын сургалт хөгжил” илтгэл
2013 он HR Update форум “Хана байгууллага” илтгэл
2013 он Social media club Ulaanbaatar “Хувь хүний брэнд” илтгэл
ХОЛБОО БАРИХ
luvsandorjj@gmail.com
http://twitter.com/luvsandorj
http://facebook.com/luvsandorj
http://youtube.com/luvsandorj1
http://mixcloud.com/luvsandorj
http://creativemongolia.com
Blog | Twitter | Facebook | Youtube | Online radio
Холбоотой нийтлэл

Гэндэнгийн ТЭГШБҮРЭН- Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх
Менежмент, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх. Ph.D, Prof Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх багш.…
Доржтаяагийн ДЭЛГЭРЦОГ- Санхүү, татварын зөвлөх, Санхүүгийн боловсрол олгогч
Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, ТМЗ, МХҮ, Монголын нягтлан бодох хүрээлэнгийн гишүүн.Даймонд Такс Тинз ХХК-ийн захирал…

Даваажавын АЛТАНЦЭЦЭГ- Худалдаа, чанар стандартын зөвлөх
МУИС-ын Эдийн Засгийн Дээд сургуулийн Бизнес удирдлагын Магистр “Бридж” групп- “Эвридэй Интернэшнл” компани, Монгол Японы…
