КОМПАНИУД ИРЭЭДҮЙН ХҮНИЙ НӨӨЦӨӨ БЭЛДЭХ АРГАЧЛАЛ
ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙН КЛУБ
Нийгэмд чиглэсэн төслүүд дээр ажиллах сонирхолтой сайн дурын оюутан, сурагчид, залуучуудын нэгдэл.
Тухайн компанийн үнэт зүйлийг ойлгож, энэхүү гэр бүлд багтаж хамтран ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, хувийн чадвараа сайжруулах, карьераа өсгөх хүсэл эрмэлзэлтэй оюутан сурагчид, залуучуудад нээлттэй байна.
Зорилго
Бодитой төслүүдэд оролцож чадваржих боломжийг бүрдүүлэн ирээдүйтэй чадварлаг чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, Залуусын зөв хүрээллийг үүсгэн улмаар тэдгээр залуус нь нийгэмдээ эерэгээр нөлөөлөх.
Хэрэгцээ, шаардлага, нийгмийн захиалга
-
Сайн багтай хамтран ажиллаж, нийгэмд чиглэсэн төслүүдэд ажиллаж өөрийгөө сорих, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутан, сурагчид олон байдаг. Тэдэнд өөрийгөө нээх, өөрийгөө нээж хөгжүүлэх, өөрийгөө сорих боломжийг бүрдүүлэхийн тулд аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох боломжийг олгох нь чухал юм.
-
Оюутнуудад ирээдүйн ажлын байраа бэлдэх, өөрийгөө таниулах, өөрийн карьерийг өсгөх боломжийг олгох
-
Зөв хүрээлэлд орж танилын хүрээгээ нэмэгдүүлэхээс гадна, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх.
-
Мөн гадаад сурч ажиллаж байгаад ирсэн залуусдаа нийгмийн идэвхитэй хүрээнд орж нийгэмших, нийгмийн хүрээгээ тэлэх боломж юм.
Гишүүний эрх / Давуу тал
-
Нийгэмд чиглэсэн төслүүдийг удирдах
-
Үйл ажиллагаануудад оролцох
-
Компанийн үнэт зүйлийн өдөрт оролцох
-
Компаниас зохион байгуулж буй сургалтуудад хамрагдах
-
Зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох
Нийгмийн чиглэсэн ажиллаж болох төслүүд
Жишээ нь
-
“Зарлиг” хүмүүнлэгийн хөдөлгөөн www.zarlig.biz
-
Монгол блогчид – цахимчидын хамгийн том цугларалт www.mongolbloggers.org
-
Нээлттэй боловсролыг дэмжих Нээлттэй их сургууль http://newmediaopenuniversity.org
Клубын процесс
-
Гишүүдийн тоонд хязгаар тавихгүй.
-
Эхний гишүүдийг итгэлтэй хүмүүсийг санал болгох замаар бүрдүүлнэ.
-
Нээлттэй төслүүд байна.
-
Гишүүд тухайн төслөөс сонгож ажиллана.
-
14 хоног тутам цугларна.
- Трелло дээр онлайн офисс явагдана
Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
