Хүүхэд өсгөнө гэдэг хамгийн үнэ цэнтэй ажил
Зарим эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд, гэртээ хүүхдээ хараад суухаараа өөрийгөө ажилгүй, гэрийн авгай гэж нэрлэдэг /мэдээж хэрэг цэцэрлэгийн нас хүрээгүй, харах хүн байхгүй үед/. Тэгж буй хүмүүсээс би, – таны хувьд хүүхэд тань хэр зэрэг үнэ цэнэтэй вэ? – таны амьдралын утга учир юу вэ? гэж асуудаг. Тэд үнэтэй… , мэдээж үр хүүхэд гэдэг. Тэгэхээр нь хариуд нь, тэгвэл та өөрийнхөө хамгийн нандин, хамгийн үнэ цэнэтэй үр хүүхдээ “хүн” болгох хамгийн хариуцлагатай, хамгийн чухал ажлыг хийж байгаа юм биш үү? гэж асуухад, – нээрээ тийм ш дээ… гэдэг
Тиймээс эхчүүдээ, та бүхэн гэртээ зүгээр суугаагүй, хамгийн үнэ цэнэтэй ажлыг хийж байгаа гэдгээ ойлгон, өөрсдөөрөө бахархах ёстой юм шүү. Ер нь хамгийн үнэтэй, хамгийн агуу зүйл бүхэн үнэгүй байдгийг та анзаараарай, эхийн хайр, ханийн хайр, хамгийн дотно найзын зөвлөгөө гэх мэт
Ж.ХОРЛОО
Хүүхдийн хөгжил судлаач
horloo_j@yahoo.com, Утас: 88177575
http://yaruusetgegch.com/author/horloo/
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
