Үндсэн агуулга руу шилжих
Creative Mongolia

Хөх отог эвентийн төв

Үндэстэн баг ХХК Бүтээгдэхүүн үйлчилгээ [2026.11] (2).jpg

Бүтээлч Монгол нэгдэл (Creative Mongolia) нь 2013 оноос байгууллага хамт олны хөгжлийн хөтөлбөр, өв соёлын аялал, эвент арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр ажилласаар ирсэн түүхтэй. Энэхүү туршлагад тулгуурлан 2024 оноос хөтөлбөрт суурилсан кэмп- эвентийн төв Хөх отогийг үүсгэн байгуулсан.

Бид 300 гаруй төрлийн тоглоом наадхай, багийн ажиллагааг дэмжсэн тоглоом, өв соёлын хөтөлбөрүүддээ тулгуурлан байгууллага хамт олны аялал зугаалга, сургалт хөгжил, олон нийтийн эвент үйл ажиллагааг оролцоотой, идэвхитэй, бүтээлч байдлаар шийдэх цогц орчинг бий болгосон.

Хамт олны зугаалга, салхилалт нь байгууллагын соёлыг бүтээх, хамт олны коллектив бий болгох чухал хөтөлбөр болсон тул жил бүр нэгэн хэвийн ууж идсэн байдлаар биш мэргэжлийн байгууллагуудад хариуцуулан шинэлэг, бүтээлч байдлаар зохион байгуулснаар үр дүнд хүрч чадаж байна.

  • Багаараа агаар салхинд гарч, хурал семинар, сургалт, өдөрлөг, өдрийн аялал, бэсрэг наадам, спорт өдөрлөг, ойн болон салбарын баяр зохион байгуулах хэрэгцээ үүссэн үү?

  • Садан төрөл, ах дүүс, гэр бүлээрээ цугларч тэмдэглэлт өдөр, гэр бүлийн өдөрлөг, хурим найр, удам ургийн баяраа зохион байгуулмаар байна уу? Хурим найрын зохион байгуулалт, хөтлөлт, монгол ёс заншлын зөвлөгөө мэдээлэл.

  • Оюутан, сурагчид анги бүлгээрээ Намар, хаврын спартикад, байгаль танин мэдэхүйн аялал, алтан намар аялал зохион байгуулах хэрэгцээ гарсан уу?

  • Монгол ёс заншлыг танин мэдэх, монгол өв соёлоос суралцахыг хүссэн гадаад, дотоодын аялагчид бид өв соёлын аялалыг зохион байгуулж байна.

Баг хамт олон, гэр бүл, ангиараа АГААР САЛХИНД ГАРЧ, ТАРХИ ТОЛГОЙГОО СЭРГЭЭХ, ИДЭВХИТЭЙ АМРАЛТАНД,

Хотод ойрхон агаар салхинд үйл ажиллагаа зохион байгуулъя гэхээр тохиромжтой газар ховор. Хамтдаа хийх юм олддоггүй, хөтөлбөр юу байх вэ гээд асуудлууд гарч ирдэг.

Тэгвэл бид энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалт, эвентийн зориулалттай их гэр, асар, багийн тоглоом, хамгийн олон хөтөлбөртэй, хамгийн их хийх юмтай АНХНЫ ХӨТӨЛБӨРТЭЙкэмп, сургалт хөгжил, эвентийн төвийг та бүхэнд санал болгож байна. Багаараа тоглож наадах, тухлах бүсээс гарч өөрсдийгөө сорих, идэвхитэй амрах эко орон зайг бүрдүүлж, таны илүү дутуу зардлыг эрс хэмнэх АРАЙ ӨӨР хувилбар, шийдлийг санал болгож байна.

ДАВУУ ТАЛ

  • ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН-Олон улсын болон үндэсний 300төрлийн тоглоом

  • Мэргэжлийн сургагч багш, хөтөч багш нар хөтөлбөрийг удирдана.

  • ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ- Танин мэдэхүйн аялал

  • ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ: Цаг, зардал хэмнэх хотод ойрхон байрлал

  • Байгууллага, арга хэмжээний онцлогт тохирсон хөтөлбөр, зохион байгуулалт

  • Өөрийгөө тухлах бүсээс гаргаж шинэ зүйлд сорьж нээх орон зай

УТАС: 88028241, 99149527, 89811326

https://www.facebook.com/KhukhOtog