Хоол зүйч, зохимжит хооллолтын зөвлөх Б.Гэрэлмаа: Зөвхөн өөртөө тохирсон хоолны цэстэй болох тухай

Жилээс жилд цахим орчины хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед хүн бүр цахим орчинтой илүү нягт холбоотой болж байна. Үзэл бодол, саналаа хэнд ч хэлж болно, Танилын хүрээгээ тэлнэ, Ажил үйлсээ олонд таниулна, Үнэлгээ /like/ авна, зар сурталчилгаа хийж болно гээд цахим орчиныг зөв ашиглаж чадваас давуу тал ч их. Гэвч нөгөө талаас өөрийн мэдээллээ сайтар хамгаалж нууцлалтай болохгүй бол мөн л осолтой. Энэ мэтчилэн цахим орчинд мэдэх, анхаарах ёстой олон зүйл бий. Иймээс ч цахим орчин дах залуус зөвхөн дэлгэцийн араас бичээд л суулгүй авсан мэдлэгээ бусдадаа хуваалцдаг, хоорондоо танилцаж хамтран ажилладаг болжээ. Цахим орчин дах залуусын уулзалтыг анх “New media marketing” компаний хамт олон санаачлан 2010 оноос зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2013 оны 3 сараас эхлэн “Яруу сэтгэлгээний эрин” байгууллагын хамт олон зохион байгуулж байна. 5 сарын уулзалтанд оролцогч залуус Зөвхөн өөртөө тохирсон хоолны цэстэй болох талаар мэдлэгтэй болсон юм. Түүнчлэн хүнсний талаар анхаарууштай мэдүүштэй хичнээн олон зүйл байдаг юм бэ? дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байлаа. Түүнчлэн “Соёолж” зохимжит хоолыг санаачлагч, хоолзүйч Гэрэлмаа багш бидний бие нь машин, энэ машинаа сэтгэлээрээ аятайхан авч явах хэрэгтэй. Цэмцийсэн машин, эвдэрч элэгдсэн машины ялгааг эртнээс мэдэж биеэ тордох хэрэгтэй хэмээсэн нь оролцогчдын сэтгэлд хүрч чадсан юм. Гялалцсан машинтай байхыг бүгд хүсдэг ч харин хэн сэтгэлээ захирч чана тэр хүн сая цэмцийсэн машиндаа суун давхих ажээ. Одооноос л хичээж машинаа бага, багаар тордож эхлэе…
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
