Хангалуун амьдралын эх үүсвэр

Хангалуун амьдралаар амьдаръя гэвэл
Өвчин зовлонгоос ангижиръя гэвэл
Оюун ухаанаа тэлье гэвэл
Аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн болоё гэвэл
Сөрөг бодлоосоо салая гэвэл
Сэтгэл санаагаа ариусгая гэвэл ганцхан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.
Энэ ганц зүйл вэ?
Энэ бол ТАЛАРХАЛ!
Талархалаа өдөр бүр илэрхийлж эхэлснээр амьдралаа өөрчилж эхлэнэ.
Танд өнөөдөр юу юу байна түүн дээрээ л анхаарлаа төвллөрүүлж, түүндээ талархах нь зүйтэй. Яагаад гэвэл:
Байгаа бүхэндээ талархснаар ХАНГАЛУУН амьдралыг үүсгэнэ.
Байхгүй юманд анхаарлаа төвлөрүүлснээр ДУТУУ ДУЛЬМАГ амьдралыг үүсгэнэ.
Хэрвээ та байхгүй юманд анхаарлаа төвлөрүүлснээс болоод өнөөдөр таны сэтгэл зовж, уур хүрч, санаагаар унаж байгаа бол яг энэ л үедээ талархалаа илэрхийлээд үзээрэй. Талархал илэрхийлсэн энэ л мөчид сэтгэл санаа өөрчлөгдөхийг та мэдрэх болно.
Бид эерэг зүйл дээр тийм амархан анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй мөртлөө сөрөг бодол дээр анхаарлаа маш хурдан төвлөрүүлж чаддаг. Үүнийг өөрчлөхийн тулд бид өдөр болгон шүдээ угааж, үсээ самнадгийн адил өдөр бүр талархалаа илэрхийлж, амьдралынхаа нэгэн хэвшил болгох хэрэгтэй.
Ингэж чадвал амьдралынхаа бүх хэсэгийг (хайр дурлал, найз нөхөрлөл, эрүүл мэнд, мөнгө санхүүгийн байдлыг) эерэгээр өөрчилж чадна.
Таны эргэн тойронд байгаа зүйлүүдийн тусгал бол та өөрөө.
Таны бодож байгаа бодол, хандаж байгаа хандлага ирээдүйг тэнь бүтээнэ. Талархалаар дүүрэн ирээдүйг бүтээе гэвэл аль хэдийн байгаа тэдгээр зүйлүүддээ талархаж эхлэх хэрэгтэй.
Өнгөрсөндөө таларх, одоодоо таларх тэгээд ирээдүйд талархах зүйлүүд ар араасаа гарч ирэхийг хар!
Үүний тулд доорх асуултууд тус болж мэднэ.
Миний амьдралд тааралдсан 3 сайхан хүн хэн бэ?
1.
2.
3.
Миний амьдралд тохиолдсон 3 азтай учрал юу вэ?
1.
2.
3.
Миний амьдралдаа сурч мэдсэн 3 сайн зүйл юу вэ?
1.
2.
3.
Миний хийж бүтээсэн бахархууштай 3 зүйл юу вэ?
1.
2.
3.
Миний хийж байгаа ажлаас таалагддаг 3 зүйл юу вэ?
1.
2.
3.
Миний амьдарч байгаа орчноос таалагддаг 3 зүйл юу вэ?
1.
2.
3.
Надад заяасан 3 сайхан зан чанар юу вэ?
1.
2.
3.
энэ бүгдийг бичээд талархалаа өнөөдөр илэрхийлээрэй.
Хангалуун амьдралын эх үүсвэр бол ТАЛАРХАЛ.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өнгөрсөн амьдралдаа талархаж байна!
Би өнөөдрийн амьдралдаа талархаж байна!
Би талархалаа илэрхийлж хангалуун амьдралын үүд халгыг нээж байна!
ХҮС. ХИЙ. ХҮР.
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
