Хамтдаа

Хамтдаа. Хамтдаа гэх энэ үг надад их эрч хүч, урам зоригийг өгдөг юм. Хорвоо дээр заримдаа шантрах, нулимс асгарах үе байдаг ч миний дэргэд зүгээр л хажууд минь зогсох, хажуугаар зөрөн алхах тэр л хүмүүсийн харцаар би амьдарч ирсэн. Тиймээ уулзах ёстой хүмүүс л уулзаж, учирах хувьтай хүмүүс л учирдаг болохоор миний ойролцоо байсан танилцаагүй ч танил Монгол хүн танд баярлалаа гэж хэлье. Бидний хэн нь ч энэхэн хорвоогийн альхан газар мэндэлж, аж төрөхөө сонгож ирээгүй ч ийм сайхан эх орондоо учрах хувьтай хүмүүс билээ. Би энэ л эх орондоо, энэ л хувь тавиландаа хайртай. Үргэлж санаснаар бодсоноор байдаггүй ч энэ амьдралд алдаа бүрээсээ ухаарлыг авч өвөг дээдсээсээ суралцан гэдэг гайхамшигтай билээ. Би ухаарал, баяр жаргал, зовлонг минь хамтдаа хуваалцдаг Монгол ахан дүүсээ хайрладаг учир танихгүй ч гэлээ хэн нэгэнд урмын үг хэлж, баяр баясгаланг өгөх юм сан гэж хичээсээр ирсэн. Зөвхөн өөрийн амиа л бодож амьдрана гэдэг надад хэзээ ч төсөөлөгдөхгүй зүйлсийн нэг юм. Хамтдаа л байвал бид жаргалтай. Тиймээ тархан суурьшсан Монголчууд эх нутагтаа ирнэ гэдэгт би итгэдэг. Тэнд энд суралцах нэрээр эх орноо орхин одоод ирэхгүй байгаа залуусаа ч ирнэ гэдэгт итгэдэг. Та ч бас итгээрэй. Бүх зүйл цаг хугацаатай энэ орчлонд Монгол хүмүүс бид итгэл, найдвараа алдалгүй байсан цагт халуун бүлээнээрээ хамтдаа байх тэр өдөр ирэх нь гарцаагүй…
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
