Ийнийтэн Сант- Монгол үндэстэний гоц сэтгэгч @IiniitenSant

Монголын гоц сэтгэгч. Орчлонгийн үндсэн хууль буюу Супер нэгдлийн онлын нээлт хийсэн. Ийнийтэн, Зураач, хот төлөвлөгч.
Би түүнтэй нэг л өдөр уулзана гэдгээ мэдэж байлаа. Тэр өдөр нь энэ байж. Түүний өвөрмөц сонин урлангаар зочилж, дуулж сонсож байгаагүй шинэ мэдлэгээс шанагныхаа хэмжээгээр хутгахыг хичээлээ. Тэрээр “Орчлон ертөнцийн үндсэн хууль”-ийг нээхийн төлөөнөө амьдралынхаа 20 жилийг бүрэн зориулж, гэр бүл, хувийн амьдрал, эрүүл мэндээ хүртэл золин байж хөдөлмөрлөсөн хүн ажээ. Хүн төрөлхтний дээд соёл иргэншил, дээд технологийг сэтгэж Орчлонгийн үндсэн хуулийг нээсэн сэтгэгч Сантыг Монголын Леонарда Да Винчи гэж нэрлэмээр санагдлаа. Түүний сэтгэсэн ажлууд нь уран зураг, уран барилга, хот төлөвлөлт, соёл иргэншил зэрэг маш өргөн цар хүрээтэй байсан нь бишрээд баршгүй байв. Түүний нээсэн мэдлэг нь хүн төрөлхтний хуучин мэдлэг дээр суурьлаагүй бөгөөд цоо шинэ мэдлэгийг нээж, хүн төрөлхтний цаашдийн амьдралын дээд оршихуй, дээд соёл иргэншлийг тодорхойлж байгаагаараа шимтэн судлахгүй байхын аргагүй сэдэв гэж мөхөс би бодов. Бид өнөөдөр Сантын сэтгэсэн ажлыг патентжуулж дэлхий дахинаа таниулахгүй бол нэг л өдөр гадаадын хэн нэгэн эрдэмтэн Сантын бүтээлийг хуулаад Орчлон ертөнцийн үндсэн хуулийг би нээлээ гээд дэлхийд зарлах вий дээ.





Санттай хийсэн ярилцлага. Бусад ярилцлагыгhttp://youtube.com/IiniitenSant сувгаас үзнэ үү. Одоогоор 5 цуврал ярилцлага бий.
Та бүхэн Санттай заавал уулзаарай. Санал сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.
https://facebook.com/iiniitenSant
https://twitter.com/IiniitenSant
http://youtube.com/IiniitenSant
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
