Д.ГАНСҮРЭН- Тулааны урлагийн багш, мастер

Тулааны урлагийн мастер, Олон Улсын Таэквон-Догийн хар бүс VI данн, Монгол тулааны урлагийн VII данн
Монгол Улсын тулааны урлагийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан багш, дасгалжуулагч, нийгмийн зүтгэлтэн, Хөх Монгол бүлгэмийн тэргүүн
“ӨӨРИЙНХӨӨ СУЛ ТАЛЫГ ЯЛСАН ХҮНД ӨРСӨЛДӨГЧ ҮГҮЙ”
Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн 2 удаагийн аварга, 5 удаагийн мөнгөн медальт, ДБХУрлагуудын нээлттэй тэмцээний 2 удаагийн мөнгөн медальт Д.ГАНСҮРЭН багшийн ЭРЧИС клуб хичээллэж эхэллээ.
Тулааны урлагий зорилго нь зодолддог хүмүүсийг бэлтгэх БИШ харин үндэстний дайчин чанараа амьдралдаа ашиглаж чаддаг тэсвэр хатуужилтай, сэтгэлийн хаттай, эрүүл чийрэг бие бялдартай, өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлгээтэй, зорьсондоо тууштай ёс суртахуунт өв тэгш МОНГОЛ ХҮНийг төлөвшүүлэхийн төлөө зорьж ажилладаг.
ГАНСҮРЭН багш бол Монгол Улсын тулааны урлагийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, Ким Чен Ирийн нэрэмжит Таэквон-До сургуулийн дасгалжуулагч, Улаан- Үд хотын шигшээ багийн дасгалжуулагч, Япон улсын шигшээ багийн дасгалжуулагч, “Ханс”, “Их гарьд” клубын дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай багш билээ.
Багш 3000 гаруй шавьтайгаас шарь нарын амжилтуудаа дурьдвал: Дэлхийн аваргын тэмцээнээс алт 3, мөнгө 2, хүрэл 9, Ази тивийн аваргаас Алт 4, мөнгө 8, хүрэл 11, Пан Америкийн аварга 1, Олон улсын хэмжээний мастер 17, Спортын мастер 35 тус тус төрсөн.
https://www.facebook.com/huhmo…
Утас: 9955-7631

2010 он. “Эх орны залуус” нэвтрүүлэгийн ярилцлага
Холбоотой нийтлэл

Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ- Хүндийн өргөлтийн тамирчин, дэлхийн аварга
Хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга.Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт…
Миеэгомбын АМБАГА- Уламжлалт ба европ анагаах ухааныг холбосон нээлт хийсэн нэрт эрдэмтэн
Монгол улсын төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор. Уламжлалт ба европ анагаах ухааныг холбож,…

Лхагвасүрэнгийн ОДГЭРЭЛ- Хүндийн өргөлтийн тамирчин, олон улсын шүүгч
Буянт овгийн Лхагвасүрэнгийн Одгэрэл Олон улсын хүндийн өргөлтийн холбооны 1-р зэргийн шүүгч. Олон Улсын Хүндийн Өргөлтийн…
