Эрүүлийн шалгуур
Тэгш оршихуйд байгаа номхорсон сэтгэл эрүүл мэндийг сэргээхэд шийдвэрлэх үүрэгтэйг ойлгосон байхад жинхэнээсээ эрүүл болох боломжид аяндаа итгэдэг учир эдгэх эсэхдээ эргэлзэж явсан сэтгэлийн дарамт арилчихдаг гэж манай курсэд суух үедээ бие муутай байсан олон хүн хэлдэг. Гарааны байдлаа сайн тодорхойлоод их засварыг эхэлбэл сайжирч байгаагаа хянахад хялбар байдаг.
|
Эрүүл төлөв |
Эрүүл биш төлөв |
|
1.зовиургүй /шаналгаатай, хүнд мэдрэмжүүд үүсдэггүй/ |
1.төрөл бүрийн өвчний зовиуртай /янгинах, шархирах, хатгах, чинэрэх, хорсох, халуун, хүйтэн оргих, унжих, загатнах, дүйрэх, дүүрэх, цанхайх гэх мэт/ |
|
2.сульдахгүй /хуурай хөвөн мэт хөнгөхөн мэдрэмж/ |
2.ядарч сульддаг /устай хөвөн мэт хүнд, “ядаргаа ясандаа тулсан” мэдрэмж/ |
|
3.нойр чанартай /эрүүл хүүхэд мэт нам унтаж, сайн амраад, бие хөнгөхөн сэрнэ/ |
3.нойргүйдэл, амарч унтдаггүй, байнга хар дарж зүүдэлдэг, шөнө сэрээд эргэж унтдаггүй, нойр ханахгүй, өглөө босоход хүнд гэх мэт |
|
4.оюуны чадавхи хэвийн |
4.мартамтгай, сэтгэх хурд удааширсан, бүтээлч сэтгэлгээ муудсан гэх мэт |
|
5.эрүүл гоо сайхантай |
5.арьс хуурайшсан, үрчлээс байх хэмжээнээс их, нөсөө сэвхтэй, батга, тууралттай, үрэвсэлтэй, үс салаалж хугарсан, өнгө муутай, хагтдаг, эрт цайсан, хумс үелж хуурдаг, хэт нимгэн буюу эвэрлэг зузаан болсон, мах сөрдөг, толботой, нүдний цэцгий шарласан, судас өргөсөж улайсан, өөх ургасан, шүд шарлаж, толбо үүссэн, паалан муудсан, цоорсон, жин илүү буюу дутуу, уян хатан биш болсон, дуу царгиа хахир сөөнгө, үнэр муухай гэх мэт |
|
6.сэтгэл амар амгалан /өөдрөг эерэг, айдас түгшүүргүй, гомддоггүй, тэгш оршихуйд/ |
6.сэтгэл санааны байдал гутранги сөрөг, байнгын айдас түгшүүртэй, юм бүхэнд гомдомтгой, уур цухал их гэх мэт |
Зураг 20. Эрүүл мэндийн түвшингээ үнэлэх үзүүлэлтүүд
Бодит байдлаа өөрчлөлгүй фото зураг авах, видео бичлэг хийх, хэмжсэн үзүүлэлтүүдийг бичих зэргээр баримтжуулж, хэмжиж болохгүй хийсвэр мэдрэмжүүдийнхээ талаар тэмдэглэл хөтлөх зэргээр сар бүр хянаад явахад үнэхээр гайхалтай сайжирсан өөрчлөлтүүдийг харьцуулан хардаг учир энэ ажил тун чухал. Лабораторын шинжилгээ хийлгэж, элдэв аппарат төхөөрөмжөөр оношлуулж, үзүүлэлтүүдийг харьцуулбал бүр сайн. Ганцхан элэг өвчтэй, бусад юм зүв зүгээр гэж боддог байсан хүн өөрийгөө иж бүрнээр авч үздэг болно.
Ийнхүү эрүүл мэндийн тухай ойлголт цэгцрэх нь сэтгэл номхроход маш их тус болдог.
Өвчтэй гэдэг хязгаарлагдмал ойлголт эрүүл биш гэдэг хүрээнд тэлснээр өөрийгөө гамтай эдэлдэг болоход дөхөмтэй.
Эх сурвалж: Б.Гэрэлмаа “Хоол ба сэтгэл” номоос
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
