Намбаралын ЭРДЭНЭБАЯР- Монголын манга, комик уран бүтээгч

“Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ийн захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч. Олон улсын Manga Award Гранпри шагналт.
1984 оны 4 сарын 23-нд Эрдэнэт хотод төрсөн.
Олон улсын манга авардсаас гранп-ри авч Японы Wedge Holdings компанитай хамтарсан гэрээ байгуулсан. Энэ компанитай хамтраад Азийн 11 улсад Бумбардай зурагт номыг гаргахаар ажиллаж байна.
“Бид өөрсдийгөө Монгол улсыг сурталчлах, өв соёлоо залууст түгээх зорилготой байгууллага” гэж ойлгодог.
Бид нэг дүрээр дамжуулаад маш их санааг залууст, нийгэмд хүргэж чадна. Мөн улс орноо дэлхий нийтэд таниулах боломжтой гэж харж байна. Хүчтэй дүр дээр суурилсан суваг учраас бид энэхүү төслийг хийж байгаадаа баяртай байдаг.
Япон, Солонгос, Тайландын багтай хамтран Бумбардай хүүхэлдэйн киноны төсөл хэрэгжиж байна. Мөн бид цаашдаа Өвөр-Монгол, Англи, Япон, Хятад, Франц, Солонгос, Герман, Итали, Швед зэрэг оронд номоо орчуулан гаргахаар төлөвлөсөн.
Бүтээсэн цувралууд
- Бат хаан 3 цуврал (Интерпресс, Мөнхийн үсэг, 2006)
- Дусалхүү (2010)
- Бонго 9 цуврал комик (2010)
- Бумбардай цуврал (2013-)
Ярилцлага унших
https://www.facebook.com/Erdenebayar.Nambaral/

Холбоотой нийтлэл

Бадамгаравын БАТ-ӨЛЗИЙ- Соёл урлагийн менежмент
Төгөлдөр хуурч, урлагийн менежмент “Эгшиглэн классикал мюзик” ХХК-ийн захирал, Япон улсын хөгмжийн нэрт брэнд болох Kawai…
Б.НАРАНБАТ- Удам дамжсан цуурч, өв тээгч, соёл судлаач
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэн эрт үүсээд, олон мянган жил нүүдэлч малчдын өвөрмөц, сонин соёлыг тээж байсан цуур хөгжмийн тухай…

Дашбалжирын Цэрэнбат- сийлбэрч
Улс эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд өргөж яваа сийлбэрч Дашбалжирын Цэрэнбатын уран бүтээлээс хүргэж байна. Түүний удирдсан баг…
