Сэнгэмугаагийн ЭНЭБИШ- Морьны өв соёл, морин аялал

Саарал адуу овогт Сэнгэмугаагийн Энэбиш
Интерьер дизайнер, зураач, морьны өв соёл судлаач
1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод мэндэлсэн.
1998 онд Цэцэрлэг хотын 1-р дунд сургууль
2002 онд МУШУТИС, Үйлдвэрлэлийн дизайны тэнхимийг, Интерьер дизайнер мэргэжлээр дүүргэсэн.
2002- 2008 онд Чөлөөт уран бүтээлч, дизайнераар ажиллаж байгаад
2009- 2012 онд Барилга угсралт, зураг төслийн “Голден лайт” ХХК-ийн дизайнераар ажилласан.
2013 оноос өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын салбарт хувийн бизнес эрхэлж, уран зураг болон бусад уран бүтээлээ туурвисаар ирсэн.
Сүүлийн арваад жил монголчуудын адууны соёл уламжлалыг судалж, аялал жуулчлалд морин аялалыг хөгжүүлэх, морины тоног хэрэгслийн жижиг үйлдвэр байгуулах зорилгод анхаарал тавин ажиллаж байна.
- – Морин спорт, сургалт, соёлын “Хийморь” цогцолбор төвийн төслийг санаачлан эхлүүлэв.
- – Хурдны морьны унаач хүүхэд ба монгол адууны эргономикт тохирсон бөгөөд тав тух аюулгүй байдлыг хангах “100 жил” нэрт эмээлийн брэндийг санаачлан хөгжүүлж байна.
- – Монгол улсад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “KHAN- V” төслийг санаачлан, төсөв төлөвлөгөөний шатаж хөгжүүлж байна.


Холбоотой нийтлэл

Дамдины ЦЭЦЭГЭЭ- Нүүдлийн соёлын аялал жуулчлал
Уламжлалт анагаах ухааны магистр, Аялал жуулчлалын бизнес эрхлэгч “Биг Блью Фловер” аялалын компанийн үүсгэн байгуулагч, захирал.…

Баасанхүүгийн ЁНДОН- Улсын даян мэргэн харваач
Уринхиад Баасанхүүгийн Ёндон Монгол Улсын даян мэргэн, “Есүнхэй мэргэн” клубын үүсгэн байгуулагч, багш. Тэр 21-хэн насандаа…

Шавирайн ЦОГТХҮҮ- Морьтон цирк, морьт харвааны нэрт зүтгэлтэн
Монголын морьт харвааны холбооны тэргүүн, “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Морьт…
