Эмэгтэйчүүд гайхалтай

Эмэгтэй хүнтэй холбоотой олон сайхан дууг мэдэх ч хааяа нэг сонсох дуртай VIVA дуугаа сонсмоор санагдаж нүдээ аниад сонслоо. Надад дахилт нь их таалагддаг юм, VIVA:
Охид үргэлж инээж байг
Бүсгүйчүүд баярлаж байг
Ээжүүд жаргаж байг
Зөөлнөөс зөөлөн сэтгэл
Зөвхөн бидэнд байдаг гэж дуулж байгаам
Миний бодлоор эмэгтэй хүн бүр л сайн сайхан, гайхалтай мэдрэмжтэй. Байгалиасаа л эмэгтэй хүн болж төрнө гэдэг их аз завшаан юм шигээ. Бүх эмэгтэйчүүд жаахан охин байсан, тэд бүгдээрээ л хамгийн түрүүнд ээжээсээ бүхнийг суралцдаг, тиймээс ч монголчууд эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж зүйрлэж ярьдаг байх. Ээж хүнийг:
Эелдэг дөлгөөн, эерүү зөөлөн
Энгүй ажилч, эгэлгүй цэвэрч
Журамтай үнэнч, жудагтай өглөгч
Ханьдаа түшигтэй, хадамдаа ээлтэй
Үрдээ хайртай, үгэндээ хямгатай
Настанд ерөөлтэй, насны ивээлтэй хэмээн шүлэглэж болох нь.
Мөн эмэгтэйчүүд маань:
- бусдаас болзол шаардалгүй хайрладаг /хариу нэхдэггүй/
- итгэсэн зүйлийнхээ төлөө тэмцдэг
- илүү төгс шийдэл байгаа гэж үргэлж боддог
- хашгирахыг хүссэн үедээ инээмсэглэдэг
- бас бухимдсан үедээ инээдэг
- аз жаргалтай байхдаа уйлдаг
- уйлахыг хүссэн үедээ дуулдаг
- үнэнч, шударга ёсны төлөө босдог
- хүүхдийнхээ төлөө шинэ гуталгүй явдаг
- айж сандарсан найзыгаа дагуулан эмчид очдог
- үр хүүхэд нь амжилт гаргахад нулимс унагадаг
- найзыгаа шагнуулахад хөөрч догдолдог
- дотны хүнээсээ хагацахад маш ихээр шаналдаг
- шинэ хүн мэндлэх, хурим болохыг сонсоод баярладаг
- бусдын шархалсан зүрх сэтгэлийг үргэлж дэвтээдэг
- гэр бүлийнхэн болон найзууддаа сэтгэлийн дэм өгдөг
- хайртай хүмүүсээ байнга халамжлахыг хүснэ
- санаа нь зовбол өмнөөс нь алхана, гүйнэ.
- хэлж чадахгүй зүйлсээ захиагаар, бүр и-мейл бичнэ.
- бүх зүйлийг тэврэлт үнсэлт 2 анагааж чадна гэдгийг мэддэг
- чадал нь барагдлаа гэж бодох үедээ харин ч хүчирхэг болдог
- ярих зүйл их бий, өгөх зүйл ч бас маш ихтэй
- Миний мэдэхийн юутай ч зүйрлэшгүй ганц зүйл бол ЭЭЖ…
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
