“Эх орны залуус” эр цэргүүдтэй хамтдаа
2010.11.20-нд Мастербүлгийн санаачилсан “Эх орны залуус” сэдэвт залуусын хамтын ажиллагааны хөтөлбөрт хэсэг залуусын хамт оролцож Хилийн 0151 дүгээр ангид зочилж, цэргийн амьдралтай анх удаа танилцлаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Учрал, хамт оролцсон залуус, микро автобусаар үйлчилсэн Жамц ах болон халуун дотно хүлээж авсан Хилийн цэргийн 0151 ангийн хамт олондоо баярлалаа. Тус анги нь маш өвөрмөц зохион байгуулалттай үнэхээр гайхалтай сайхан хамт байсан бөгөөд бусад төрийн байгууллагууд санаа авмаар дэвшилттэй талуудтай санагдсан.
Цэргийн 1 өдрийн амьдрал ямар байдагийг үзэх анх очихдоо, хүмүүсийн амнаас сонсож байснаараа цэргийн амьдрал өрөвдөлтэй байдаг байх гэж бодсон боловч очсоныхоо дараа бодол өөрчлөгдсөн. Цэргүүд тэнд маш их зүйлийг сурч, амьдрах чадварт суралцдаг юм байна лээ. Ялангуяа тэр цэргийн анги нь цэргүүддээ менежмент зааж өгч, амьдрах аргад суралцуулж байгаа нь бахархалтай санагдсан. Жишээ нь: Галуу, тахиа болон мал аж ахуй эрхэлж, шувууныхаа өндөгөө цэргийн ангиуддаа борлуулдаг, талхаа өөрсдөө барьдаг, ногоогоо тарьчихдаг, өвс, түлээгээ бэлдчихдэг гэх мэт олон ажлыг хамтын хүчээр амжуулдаг нь таалагдсан. Ер нь цэргийн хүчийг зөв удирдаж чадвал томоохон бүтээн байгуулалтыг хийж болмоор юм шиг санагдсан. Эх орныхоо торгон хилийг хамгаалж бидний амар тайван амьдруулж байгаа цэрэг эрсээрээ бахархаж байна.
Та нар минь байгаа болохоор эх орны минь торгон хил амгалан байх болно оо.
Холбоотой нийтлэл

Bloomberg TV Mongolia хамт олон #Багийн тоглолт сургалтыг зохион байгууллаа
Bloomberg TV Mongolia баг хамт олон Намрын ажлын нээлтээ “Багийн Тоглолт” хөтөлбөрөөр эхлүүлж, багаар тоглож, баг, алба,…
MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалт
MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалтыг цувралаар зохион байгууллаа.

Бадамгаравын БАТ-ӨЛЗИЙ- Соёл урлагийн менежмент
Төгөлдөр хуурч, урлагийн менежмент “Эгшиглэн классикал мюзик” ХХК-ийн захирал, Япон улсын хөгмжийн нэрт брэнд болох Kawai…
