“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” ТӨСӨЛ (2010 он)

Б.Дашхүүгийн санаачилсан “Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөр нь монголын олон ээжүүд амарждаг Эх нялхасын орчмыг ногоон байгууламжтай болгох зорилготой төсөл байлаа. Төсөл нь сайн дурын оролцоо, хандивт тулгуурласан бөгөөд оролцсон хүн бүр өөрийнхөө ээжид зориулж мод тарин арчилж тордож ургуулсан юм. Төслийн үндсэн багт 20 гаруй залуус идэвхитэй оролцож, мод тарих зэрэг олон нийтийн үйл ажиллагаа нь 200 гаруй хүмүүсийг хамарсан. Төсөл нь олон нийт болон гадаадад суугаа монголчууд болон компани, нийслэлээс дэмжлэг авч хамтран ажиллаж чадсан юм.
Төслийн үр дүнд эх нялхасын орчимд 2000 гаруй мод, бут сөөг тариалж 50 хувьтай ургасан бөгөөд олон жил шар шороогоор шуурсан газар ногоон байгууламжтай амар тайван бүс болж чадсан. Тухайн төслийн залуус жил бүр очиж мод зүлгээ арчилж тордсоор байна. Ээждээ зориулсан төгөл нээлтийн үеэр 100 гаруй ээжүүд цуглаж хүүхдийнхээ тарьсан цэцэрлэгийг үзэж баяры нулимс дуслуулсан сэтгэл хөдөлгөм үйл явдал боллоо.
Энэ төсөл нь онлайн суурьтай, эко бодлогоотой сайн дурын олон клуб нэгдэлүүдийн анхдагч үлгэр болсон билээ.
ТӨСӨЛ БИЧИЖ БУЙ БЭЛТГЭЛ АЖИЛ
ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫН ЭХЛЭЛ
ИД АЖЛЫН ҮЕ
МОД ТАРЬСАН ӨДӨР
ХӨТӨЛБӨРИЙН ЗАЛУУС
ТӨСЛИЙН СҮЛД ДУУ
НЭВТРҮҮЛЭГ
Ээждээ зориулсан бидний төгөл хөтөлбөр [Лавай эгшиг ФМ] by Yaru on Mixcloud
Холбоотой нийтлэл
Creative Media | Хамтын суваг БҮТЭЭЛЧ МОНГОЛЧУУДАА ДЭМЖИХ АЯН
Танд ямар нэгэн санаачлага, бүтээл, нээлт, арга туршлага байгаад түүнийгээ олон нийтэд хүргэж дэмжлэг авч, хамтран бүтээмээр…

Mongolia Friend | Бүтээлч айл санаачилга | Аялагчид Монголын тухай | Аялал жуулчлалын суваг
Жамсранжавын Бэгзсүрэнгийн санаачилсан Монголд аяласан жуулчидын Монгол Улсын талаарх сэтгэгдэл, санаа бодол, нөхөрсөг зөвлөмжийг…

BID Undraa Solo exhibition 2019 Зураач Ундраагийн бие даасан үзэсгэлэн
Зураач Ундраагийн “BID” 3 дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлтэнд урьж байна. “Бид оршин байж би оршино”. Бидний нэгдмэл оршихуйн…
