Делта констракшн “Байгууллагын соёл”-ын жишиг хөтөлбөр боловсруулах судалгаа (2011 он)
Хувь хүний хөгжил, байгууллагын соёл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар ихээр ярих болсон өнөөгийн нийгэмд ажилтныг ажлын байранд хөгжих нөхцөл боломжийг байгууллага, хувь хүмүүс эрэлхийлэх болсон.
Үүнээс үндэслээд байгууллагууд ажилтныг хөгжүүлэх сургалт семинар зохион байгуулж, энэ талын үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас сургалт авч байгаа хэдий ч тэр болгон үр дүнгээ өгөх нь бага байна. Учир нь түр хугацааны гал унтраах шинжтэй лекц, сургалт төдийгөөр аргалж байгаа нь байгууллагын тогтолцоонд соёл болон ажиллах бодлогыг бий болгож чадахгүй л байна. Иймээс аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ажилтныг ажлын байранд хөгжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой тусгай хөтөлбөр, менежментийн бодлого хэрэгцээтэй байгааг анзаарч, сургалт хөгжлийн шинэ бодлого, менежментийг хайж байна.
Олон улсын жишгээр бол байгууллага, корпорациуд ажилтны хувийн хөгжилд анхаарал хандуулж, сонирхол сэдэл, дотоод нөөц боломжийг нээн илрүүлж, тасралтгүй хөгжүүлэх бодлого менежментийг ашиглаж байна. Манай орны хувьд бусад орны туршлагыг шууд хуулбарлаж ажиллах гэж чармайж байгаа нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд монгол хүний сэтгэлгээ, сэтгэл зүйд тохируулан нутагшуулах тал дээр дорвитой ажил хийгдэхгүй байна. Дээрх байдлыг харгалзан үзэж манай “Бүтээлч Монгол” баг монгол хүний сэтгэлгээний онцлогт тохирсон, ажлын орчин нөхцөлд тохирсон сургалт хөгжлийн болон байгууллагын соёлын хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгааны ажилдаа ороод байна.
Энэ ажлыг эхлүүлэхээр хамгийн түрүүнд хамтран ажиллаж байгаа байгууллага бол Барилга угсралтын “Делта Констракшн” ХХК билээ.
Холбоотой нийтлэл

Bloomberg TV Mongolia хамт олон #Багийн тоглолт сургалтыг зохион байгууллаа
Bloomberg TV Mongolia баг хамт олон Намрын ажлын нээлтээ “Багийн Тоглолт” хөтөлбөрөөр эхлүүлж, багаар тоглож, баг, алба,…
MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалт
MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалтыг цувралаар зохион байгууллаа.

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…
