Crowdfunding Platforms ОЛОН НИЙТИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖУУД


Бусдын сэтгэлийг догдлуулж чадах гайхалтай санаагаа танилцуулаад, урьдчилаад хөрөнгө оруулалт аваад бусадтай хамтран ажиллах тогтолцоог бий болгож буй олон нийтийн санхүүжилтийн системүүдээр дамжуулж дэлхий дээрх гайхалтай санаанууд бодит бүтээгдэхүүн болсоор байна.
Харин танд ямар санаа байна вэ?
Доорх системүүдийг ашиглахдаа:
Үе шат
- Төслөө байршуулна. Таны төсөл байрлах хуудсанд ВИДЕО байх ба төслөө оновчтой тодорхой тайлбарласан байх шаардлагатай.
- Эргэх холбоо. Найзуудтайгаа feedback үүсгэ. Төсөл бүрэн хэрэгжсэний дараа хөрөнгө оруулагчдад хувь урамшуулал өгнө
- Дэлхий нийтэд төслөө түгээ. Төслийн явцад хүмүүсийн асуулт, сэтгэгдэлд хариу өгч update хийж явах хэрэгтэй.
- Санхүүжилтийн явцыг хяна. Энэ нь хэзээ, хичнээн хүн хөрөнгө оруулж байна, хэр хэмжээний мөнгө цугларсан бэ гэдгийг та дэлгэрэнгүй харж болох юм.
- Таны төсөвлөгдсөн хөрөнгө бүрдлээ. Дараа нь яах вэ?
- Хөрөнгө оруулагчидтайгаа холбоотой бай.
- Тэдэнд талархал илэрхийлж, урамшуулал өгөөрэй!
Төлбөр
Цугласан нийт мөнгөн дүнгийн 5% – Kickstarter-н шимтгэл
Төлбөрийн үйл ажиллагааны шимтгэл 3% + $0.20 AUD per pledge.
Pledges under $10 have a discounted micropledge fee of 5% + $0.05 AUD per pledge
Видео: (Энд төслийн түүхийг өгүүлнэ)
- Өөрийгөө болон төслийн баг хамт олноо танилцуулсан байна.
- Төслийнхөө замналыг танилцуулах нь зүйтэй. Өмнө нь хийж байсан оролдлого, төсөлтэй холбоотой хуучны зураг, судалгаа зэргээсээ хуваалцах нь туршлагатай нөхдийн сайшаах давуу тал болно.
- Төслөө бүрэн хэрэгжүүлэхэд юу төлөвлөж байгаа, хэдий хугацаанд юу хийх тухайгаа илэн далангүй хуваалцана.
- Төсөвлөсөн хөрөнгөө багтаан дурдаарай.
Төрөл:
Art, Comics, Crafts, Dance, Design, Fashion, Film & Video, Food, Games, Journalism, Music, Photography, Publishing, Technology, Theater
Онцлог:
“Бүрэн эсвэл огт үгүй” гэдэг зарчмаар явна. Төсөв тань тогтоосон хугацаандаа бүтэн бүрдсэн бол санхүүжилтээ авна. Дутуу бол та ямар ч мөнгө авалгүй гэртээ харина.
Дараах 4 чиглэлээр оролцоно:
- Хувь хүн: Та өөртөө аль эсвэл дуртай зүйлдээ, мөн амьдралынхаа тэмдэглэлт баяруудад зориулан мөнгөө өсгөх боломжтой.
- Бүтээлч төсөл: Урлаг уран бүтээлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх. Кино хийх, цомог бүтээх гэх мэт.
- Бизнес төсөл: Шинэ бизнес эхлэх, шилдэг бүтээгдэхүүн гаргах зэрэгт дэмжлэг авах.
- Ашгийн бус төсөл: Сайн үйлсэд хүмүүсийг нэгтгэх.
Төслийн бүтэц:
- Агуулга: Сайхан сэтгэгдэл төрүүл. Ажлынхаа зорилгыг танилцуулах ба илүү ихийг сурахын тулд хүмүүсийг өөртөө тат. Үндсэн мэдээлэл маань цахим талбар, компанийн карт мөн хайлтын систем дээр ажлыг тань танилцуулсан байна.
- Түүх: Салбартаа мэргэшсэн хүмүүс байгаа тул төслийнхаа тухай байж болох хамгийн их хэмжээнд нь өгүүл. Хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөдөлгөх элементүүдийг оруулж, та өөрийгөө танилцуулна. үнэнч тууштай ажиллахаа харуулсан (юунд ч дийлдэшгүй, зорилгоосоо няцашгүй) , үр өгөөжтэй (олон зүйлийг хүнд өгсөн) мөн товч бөгөөд тодорхой байвал таны төсөл сайн болжээ гэж болно.
- Төсөв: Төсөвлөгдсөн хөрөнгийн тухай мэдээллийг та бидэнд ирүүлнэ. Төсөв бүрдүүлэх хэлбэр, хүлээн авагчийн төрөл зэргээс хамаарч олон сонголт байдаг.
- Баг: Таны гол хамтрагч хэн бэ? Түүний тухай мэдээллийг оруулна. Тэгснээр бид хамтран ажиллахад ямар нэгэн саад гарвал эргэн холбогдох юм. Тэрхүү мэдээлэл олон нийтэд харагдахгүй, тарахгүй байх болно.
- Нэмэлт: Төслийг тань идэвхжүүлэх нэмэлт зүйлс, онцлог давуу талыг оруул
- Perks: хөрөнгө оруулагчдад өгч буй урамшуулал юм
Төрөл:
Animals, Art, Comic, Community, Dance, Design, Education, Environment, Fashion, Film, Food, Gaming, Health, Music, Photography, Politics, Religion, Small Business, Sports, Technology, Theater, Transmedia, Video / Web, Writing
Хөрөнгө цуглуулах 2 нөхцөлтэй:
Flexible Funding (keep what you raise)
Fixed Funding (all-or-nothing)
9% -н шимтгэл
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ОРУУЛАХАД АНХААРАХ
(Энд төслийн түүхийг өгүүлнэ)
- Өөрийгөө болон төслийн баг хамт олноо танилцуулсан байна.
- Төслийнхөө замналыг танилцуулах нь зүйтэй. Өмнө нь хийж байсан оролдлого, төсөлтэй холбоотой хуучны зураг, судалгаа зэргээсээ хуваалцах нь туршлагатай нөхдийн сайшаах давуу тал болно.
- Төслөө бүрэн хэрэгжүүлэхэд юу төлөвлөж байгаа, хэдий хугацаанд юу хийх тухайгаа илэн далангүй хуваалцана.
- Төсөвлөсөн хөрөнгөө багтаан дурдаарай.
Агуулгыг орчуулж бэлтгэсэн: Б.Цэцэгбаяр http://creativemongolia.com/tsetsegbayar/
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
