Чингисийн үеийн монгол хүчирхэг байсны нууц нь юу вэ?
Би түүхч судлаач хүн биш учраас товтой баримт нотолгоо гаргаж чадахгүй. Харин наад цаадын учрыг өөрийнхөөрөө эргэцүүлээд өөрийнхөө үзэл бодлын “хонхор”-т тогтоохдоо толгой минь хүнээс нэг их хол дутуугүйдээ /даруу бишийг минь уучлаарай!/ дулдуйдаад бодоход, энд цөөн хэдэн хүчин зүйл бий байх гэж санана.
Үүнд:
- Тэнгэрийн цаг тохиосны хүч,
- Бага ялалт, их ялалтад урамшуулдаг бодот түлхэцтэй холбоотойгоор эрчимждэг хүний сэтгэлзүйн нууцлаг хүч,
- Чингис хааны суу билэг, ард түмнээ удирдах, зохион байгуулах, хүмүүсээр “амьд хүч” хийх аугаа чадвар,
- Эзлэгдсэн улс орнуудын нэгдмэл бус тархай бутархай ахуй харилцаа,
Энэ асуудлын учрыг ухахдаа би, алив улс үндэстний үйл ажиллагаа нэгдмэл чанар, нэгэн чиг зорилго, санаа бодолд хатуу зангидмал байхын хүч, үр дүнг онцгой товойлгон үзэж байна. Юу гэвэл 13-р зууны Монголчуудаас хүн амынхаа тоогоор, эдийн засгийнхаа хөгжлөөр, иргэншлийнхээ түвшнээр хавьгүй илүү Хятдын үндэстнүүд, Дундад Ази, Орос , Европын улс орнууд хээр талын нүүдэлчин, анчин монголчуудад ялагдаад байсны гол шалтгаан, шалтгаануудын “үндсэн шалтгаан” нь тэд хоорондоо нэгдэлгүй, төвлөрсөн удирдлагагүй, харьцангуй өндөр хөгжилтэй эдийн засгийнхаа чадавхи, нөөцийг монголчуудын эсрэг тэмцэлд ухамсартайгаар зохион байгуулж чадаагүй явдал байх! Гэсэн бодол надаас үргэлж зууралддаг. Чингисийн үеийн монголчуудын ялалтаас болон өнөө үеийн дэлхийн түүхэнд “бөөсөн чинээ” ч хамаагүй “цагаан цаас” монголынхоо буурай доройгоос өөртөө би “түүхийн философи” чанарын нэг дүгнэлт хийдэг. Үүнд:
- Хүн төрөлхтөний түүхийн бүтцийн гол “яс мод” болсон гайхамшигт ялалтууд нь, чухамдаа, ялагчийн хүчирхэгийн үр дүн байснаасаа илүүтэй ялагдагчийн хүчээ дайчлан нэгтгэх, ахуй оршихуйнхаа, ил далд эрчмийн өгөөжийг бүрэн, зөв зохион байгуулж, нэгэн цул болж нэгдэх чадвар сул дорой байсны үр дүн,
- Алив үндэстний жинхэнэ хүчирхэг чанар нь бусдыг байлдан дагуулж буй хүч чадлаасаа харагдах бус, бусдын түрэмгийлэл, эзэрхийлэл,байлдан дагууллыг няцаах, өөрийгөө бүрэн хамгаалах, бусдаас хараат бусаар орших чадвар хүчнээс л харагдана гэх дүгнэлт!
Эцэст нь хэлэхэд, Чингисийн үеийн монголчуудын харьцангуй хүчирхэг давшилт, ялалт нь номын мэргэдийн хэлсэн нэг үгний үнэнийг, тодруулбал, “муу ард түмэн гэж байдаггүй, муу удирдагч л гэж байдаг!” гэсэн үгний үнэнийг бат нотлох, өөрөөр хэлбэл, хэрэв Эзэн Богд Чингис шиг удирдагч төрөх юм бол Монголын ард бусад ямар ч ард түмнээс дутахгүй хүчирхэг, оюунлаг, чадварлаг их үндэстэн гэдгийг нотлох түүхэн үйл явдал юм.
Инженер Д.Бадарчийн Урианхай гуайтай хийсэн улс төр-шинжлэх ухааны ярилцлагаас
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
