Чамдаа

Нисэн одох хоногийн эрх дундаас
Нэгэн содон од олсон минь чи байнам
Униарт огторгуйгаа шувууд хүсдэгийн адил
Учрал хагацлын тавилангаас чамайгаа л би эрнэм
Чамайг мөрөөсөх юутай сайхан жаргалан байнам
Чамтай ярихад юутай сайхан жаргалан байнам,
Чамтай ярихад юутай дулаан үгс урснам
Тэнгэрлэг дээд шүтээнд бодох чамдаа
Тэнэг үг хэлэхээс юутай их цээрлэнэм
Үг бүхнээ цэгнэж хэрсүү бодож яринам
Үнэнийг онож, яруу хайраар хэлэхийг хүснэм
Амьдралын хөгжим, зүрх сэтгэлийн уянга
Аль сайхан өнгийг олж харуулахыг хүснэм
Намайг чи тэнгэр өөд дууднам
Надад чи бодоогүйгээ бодох хүсэл асаасан
Чадаагүй орхисоноо чадахын зориг бадрааж
Чадал тэнхээг минь чи хөвчрүүлж байнам
Чамтай хоёулаа гишгэсэн ногоо
Чамтай хоёулаа тайлсан нууц
Уншсан ном, зорьсон зорилго
Энэ ертөнцөөс хүртсэн бүхэн
Эргэж хэзээ ч мартамгүй, гоо сайхан үлднэм
Надад чи хөг олж өглөө
Найраг шүлгэнд багтаамгүй бодол хэлж өглөө
Цасан дороос өндийх хаврын нялх ногоо шиг
Цагийн аясаар дэлгэрэх шим болж өглөө
Нисэн одох хоногийн эрхи дундаас
Нэгэн содон од болсон минь чи байнам
Униарт огторгуйгаа шувууд амиадах адил
Учрал хагацлын тавилангаас чамдаа л би ирнэм…
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
