Бүх юм учиртай


Та бид хоёрын энэ учрал санамсаргүй тохиолдол биш ээ. Та их буян хураасан хүн учир олон түвшинт энэ Сансар Орчлонгийн ийм мэт сайн мэдээллүүд оршдог түвшинд дээшлэн хүрсэн болохоор аз жаргалын түлхүүрүүд дараа дараагаар Танд олддогийн бас нэгийг атгах учрал чөлөө бүрдсэн юм байна.
Эрхэм хүмүүн Та миний сайхан шавь нарын нэг, эсвэл манай “Соёолж” зохимжит хоолны газарт үйлчлүүлэгч, эсвэл миний “Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?” ном уншсан хүн, эсвэл гурвууланг хамтруулсан нэгэн, эсвэл анх удаа уулзаж байгаа шинэ танил байгаа.
Хэрэв Та миний курсэд сууж байсан бол бие болон сэтгэл эрүүл болохын баярыг үзэж яваа, үйлс ажил нь өөдрөг, амьдралын утга учрыг гайгүй сайн ухаарч, өнгөрсөн болон ирээдүй цагт биш яг одоо цагтаа аз жаргалтай амьдарч яваа гэдэгт бат итгэлтэй байна.
Биедээ зохимжтой хооллогч танил минь бол энэ номыг уншаад өөртөө улам итгэлтэй болох төдийгүй ойр дотнынхон чинь энэ чухал асуудлын ач холбогдлыг яагаад бүгд сайн ойлгохгүй байгаагийн шалтгааныг олж харах тул тэдэнд туслахад чинь дөхөм болно.
Харин танилцаж амжаагүй эрхэм Та зохимжтой хооллогч биш бөгөөд энэ асуудлыг сонирхдог бол тухайн сэдвийг арай өөр өнцгөөс харж, буруу дадал зуршлаасаа бүрмөсөн салахад чухам юу дутаад байсныг ойлгох буйзаа. Тантай “Соёолж” хоолны газарт эсвэл манай курсэд биеэр уулзан танилцахын ерөөл тавья.
Б.Гэрэлмаа “Хоол ба сэтгэл” номоос
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
