“Би хангалтгүй” гэдэг бодлоо яаж өөрчлөх вэ?
“Би хангалтгүй” гэдэг бодлоосоо болоод бид их хойш суудаг.
Би хангалтгүй гэдэг бодол ихэвчлэн юунаас үүсдэг вэ гэвэл өөрийгөө бусадтай харьцуулснаас үүсдэг.
Тодруулбал өөрийнхөө бүх болж бүтэхгүй сөрөг зүйлийг бусдын болж бүтэж байгаа эерэг зүйлтэй харьцуулдаг. Бүүр тодруулбал өөрийнхөө мууг бусдын сайнтай харьцуулдаг гэсэн үг.
Хүн бүрт хийж чаддаг юм байхад бас хийж чаддаггүй юм гэж бий. Жишээлбэл: Та нэг юманд сайн байлаа гэж бодоход өөр нэг хүн түүнд чинь муу байх жишээтэй. Та нэг юманд муу байлаа гэж бодоход өөр нэг хүн түүнд чинь сайн байх жишээтэй.
Төгс хүн гэж байдаггүй. Улс орныг тэргүүлж байгаа, аугаа ихийг бүтээж байгаа хүмүүс ч гэсэн төгс биш байдаг.
Хүн бүр л дотроо өөрийгөө ямар нэгэн байдлаараа хангалтгүй гэж үздэг. Энэ нь хүн бүрт байдаг айдас. Энэ айдас танд ч бий, надад ч бий, Сараад ч бий, Тулгаад ч бий.
Та хичнээн хөгширсөн ч, туршлага суусан ч, амжилтанд хүрсэн ч хамаагүй энэ бодол алга болохгүй. Урьд нь хийж байгаагүй юмыг хийх болгонд, шинэ зүйл хийж бүтээх болгонд энэ бодол орж ирсээр байх болно..
Тиймээс дараагийн удаа ямар нэгэн юм хийх гэхээр “би хангалтгүй” гэдэг бодол орж ирэх юм бол өөрөөсөө дараах асуултуудыг асуу:
1. Хэдий би хангалтгүй ч гэсэн үүнийг хийснээр хамгийн муугаар бодлоо гэхэд надад юу тохиох вэ? Тэглээ гээд миний амьдрал сүйрэх үү?
Өөрөөсөө эдгээр асуултуудыг асуугаад, бодоод үзэхэд, бидний бодож байсан шиг тийм аймар санагддаггүй. Магадгүй үсрээд л ажлаасаа гарах, “үгүй” гэдэг хариулт авах, хэдэн төгрөг алдах гэх мэт зүйлүүдтэй учрахаар байдаг.
2. Ингэсэн тохиолдолд би ямар арга хэмжээ авч чадах вэ? гэдгийг өөрөөсөө бас асуу. Жишээлбэл: ажлаасаа гарлаа гэж бодоход өөр шинэ ажил хаанаас, яаж олох вэ? “Үгүй” гэдэг хариулт авбал өөр хэнээс, яаж асуух вэ? Хэрвээ хэдэн төгрөг алдлаа гэж бодоход яаж зарлагаа хасаж, алдснаа нөхөх вэ? Хэнээс тусламж авах вэ зэргийг тооцож үзэх.
Дээрх асуултанд хариулснаар ажил үйлс бүтэхгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэгтээ бэлэн байх болно.
Яг үүний адил бас болж бүтвэл ямар байх вэ, ямар үр дүнд хүрэх вэ, танд ямар ашигтай вэ, гэдгээ бас мэдэх нь зүйтэй. Тэгээд энэ бүгдийг мэдсэний дараагаар хийх зүйлээ хийдгээрээ хий! Энэ үед тэр айдас тийм айгаад байх зүйл биш юм байна гэдгийг та мэдрэх болно.
Хэзээ ч өөрийгөө хангалтгүйд бүү тооц. Та байгаагаараа хангалттай!
Амжилтын тарни:
Би байгаагаараа хангалттай!
Надад хангалттай ухаан бий!
Надад хангалттай чадвар бий!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
