Гомбосүрэнгийн БАТ-ЭРДЭНЭ- Менежмент, бизнесийн зөвлөх
“Монголын Ухаалаг Хөгжил” ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд ISO стандарт, баг хөгжүүлэлтийн зөвлөх, сургагч багш. Санхүү, Эдийн засгийн Их сургуулийг Санхүүгийн удирдлага, АНУ, Нью-Йорк мужийн Их сургуулийг Хот болон бүс нутаг төлөвлөлт чиглэлээр тус тус магистрын зэрэгтэй дүүргэсэн.
2018 оноос Үндэсний Төслийн Удирдлагын хүрээлэнд зөвлөх, төслийн удирдагчаар ажиллаж байна.
Тэрээр тогтвортой хөгжил, тогтвортой дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, ISO стандартын удирдлага, дижитал санхүүгийн үйлчилгээ, баг хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. АПУ, Долоон болдог, Жаст Агро, Мобиком, MCS Asia Pacific Brewery зэрэг компаниудад ISO стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.
АНУ-ын Нью-Ингландын цахим Ротари клубын гишүүн бөгөөд нийгмийн олон талт бүтээлч ажлыг зохион байгуулсан тул 2011 онд Ротаригийн Элчин сайдын тэтгэлэг, 2014 онд Ротари Пол Харрис цол тэмдэгээр шагнагдсан.
Холбоотой нийтлэл

Гэндэнгийн ТЭГШБҮРЭН- Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх
Менежмент, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх. Ph.D, Prof Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх багш.…
Доржтаяагийн ДЭЛГЭРЦОГ- Санхүү, татварын зөвлөх, Санхүүгийн боловсрол олгогч
Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, ТМЗ, МХҮ, Монголын нягтлан бодох хүрээлэнгийн гишүүн.Даймонд Такс Тинз ХХК-ийн захирал…

Даваажавын АЛТАНЦЭЦЭГ- Худалдаа, чанар стандартын зөвлөх
МУИС-ын Эдийн Засгийн Дээд сургуулийн Бизнес удирдлагын Магистр “Бридж” групп- “Эвридэй Интернэшнл” компани, Монгол Японы…
