Бадарчийн БАТБААТАР- Арьсан урлалын бүтээгдэхүүн

Гар урлаач, Арьсан урлалын BATU бүтээгдэхүүнийг үүсгэн байгуулсан.
1989 оны 3-р сарын 10 нд мэндэлсэн. 2009 онд ОХУ-д сурч байхдаа гар урлалын арьсан эдлэл хийх санаагаа олсон. Төсөөлөлөөс эхэлсэн арьсан урлалаа техникийн хүчээр бус төв Азийн нүүдэлчдийн уламжлалт арьс, суран эдлэл хийх өв ухаанаар баяжуулсаар байна. Шавхах тутам ундардаг булаг мэт Монгол ухааныг бишрэн судалдагийн хувьд дэлхийд гайхагдах Монгол брэнд бий болгох мөрөөдөл бий. Монгол гар урлалын гөрмөл, шүлжмэл, үдэх аргаар бүх төрлийн арьсан цүрх, богц, үүргэвч, бэлэг дурсгалын зүйлс урлан бүтээж, урлалаа зааж сурган, түгээн дэлгэрүүлж байна.

Холбоотой нийтлэл

U Art БУДДАГ УРАН ЗУРГИЙН НОМ- Баг хамт олны бүтээлч урлахуйн өдөрлөг
УР ДҮЙ ХӨГЖҮҮЛЭХ ОЮУНЛАГ БЭЛЭГ: ӨӨРӨӨ БУДАЖ БҮТЭЭХ УРАН ЗУРГИЙН НОМын шинэ цувралуудаа гаргалаа. U-Art цуврал №4 Гэр бүл, №5 Эвт…

PEGASUS- Морин хуурын үйлдвэрлэл, сургалт
Манай компани 1994 онд анх үйл ажиллагаагаа эхлэн 1998 онд “3-БАД” нэртэйгээр байгуулагдаж Монголын үндэсний хөгжмийн зэмсэг…

Данейгийн МАЙРА- Эсгий урлалын мастер
Загвар зохион бүтээгч, БУГАТ эсгий брэндийг санаачлагч 2000 онд Урлах Эрдмийн Дээд сургуулийг гутлын загвар зохион бүтээгч…
