“Байгууллага бүр 1 НИЙГМИЙН РЕКЛАМ” Нийгмийн хариуцлагын уриалга


НИЙГМИЙН РЕКЛАМ нь нийгмийн ухамсарыг гэгээрүүлж, хүмүүст итгэл найдвар, урам зориг өгөх АМИН ДЭМ болдог.
Тиймээс нийгмийн рекламыг хүний сэтгэлгээг өөрчлөх, нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх зорилгоор болон бизнесийн байгууллагуудын хувьд нийгэмд зөв сайхан ойлголтыг өгч, хэрэглэгчиддээ хайрлагдах гэх мэтээр олон сайн сайхан зүйлд ашиглаж байна.
Мэдээлэл сурталчилгаа асар их болсон энэ зуунд хэрэглэгчид рекламнаас улам бүр залхаж байгаа бол харин нийгмийн реклам нь эерэг сэтгэгдэлийг төрүүлж хоногших нь удаан байдаг байна. Манайх супер гэж хоосон рекламдахын оронд нийгмийн сэтгэхүйд эерэг өөрчлөлтийг авчрах чухал санааг хөндөж нэр хүндээ өсгөх ньНИЙГМИЙН РЕКЛАМны давуу тал болж байна.
Тиймээс байгууллага бүр нэг нийгмийн реклам бүтээн олон нийтэд хүргэж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалж байна.
Иргэн: Ж.Лувсандорж
Бид эхлүүлж байгаа учир өөрсдөө үлгэрлэж доорх нийгмийн рекламыг бүтээлээ
Санаа болгох үүднээс хэдэн нийгмийн рекламны санааг дэвшүүлж байна.
- Мэбелийн үйлдвэр мод тарьж ургуулах тухай
- Сэтгэл зүйн төв гэр бүлийн харилцааны тухай
- Вэб технологийн компани ногоон маркетингийн тухай
- Савангийн үйлдвэр ээж аавдаа туслаж өөрсдийн хувцасыг угаах тухай
- Уут, сав баглаа боодлын үйлдвэр хог хаягдалгүй амьдрах тухай
- Татварын газар нэгэндээ тус дэмтэй амьдрах тухай
- Дэвтэрний үйлдвэр дэвтэрээ ариг гамтай ашиглах тухай
- Боловсролын байгууллагууд боловсрол, мэдлэгийн үнэ цэнийн тухай гэх мэт санааг хүргэж хэрэглэгчдийнхээ сэтгэлд эерэгээр хоногших боломж та бүхэнд байна.
Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
