“Ази Фарма” компанийн Шилдэг 100 харилцагчийн баярт оролцож “ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС” сэдвээр лекц уншлаа


4 сарын 8-ний өдөр “Ази Фарма” компаниас “Шилдэг 100 харилцагчийн баяр” зохион байгуулж харилцагч байгууллагуудынхаа ажилтануудад эмийн зохистой хэрэглээ болон бизнесийн хамтын ажиллагааны талаар лекц, семинар зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Миний бие уг арга хэмжээнд урилгаар оролцож “ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС” сэдвээр лекц уншлаа. Мөн эм, эмнэлэгийн байгууллагын ажилтнуудтай маркетингийн шинэ үеийн хандлага, интернэт орчинд хэрэглэгчдтэй харилцаж үнэнч тууштай хэрэглэгчийг төлөвшүүлэх талаар санал бодлоо солилцоо.
Уулзалтын үеэр “Ази Фарма” компани нийгэмд чиглэсэн олон талт сайн үйлсийн ажлуудыг удирдлага болгон ажиллахаа илэрхийлж байсан нь сүүлийн үеийн маркетингийн хандлага болж буй хүмүүнлэг маркетингийг бодлоготоо тусган ажиллах гэж байгаа нь сайшаалтай санаглаа.
Харилцагч байгууллагууддаа чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан “Ази Фарма” компанийн хамт олонд баярлалаа. Амжилт хүсье.
Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
