Амьдрал үргэлж сайхнаараа


Энэ хорвоод хүмүүний заяаг олно гэдэг үнэтэй бөгөөд ховорхон заяа гэдгийг хааяахан умартдаг л болохоос бидний ихэнх нь мэддэг. Тиймээс ч хүмүүн бүр энэ ховорхон заяаныхаа эзэн байж аз жаргалтай амьдрахыг хүсэн аз жаргалаа бүтээхээр алхсаар, аз жаргалыг эрэн хайн гүйсээр. Харин аз жаргал гэж юу вэ? Амьдралын утга учир юу вэ?… Би энэ хоёр асуултуудад их хайртай байдаг юм. Яагаад гэвэл дахин давтагдашгүй цор ганц хүн бүрээс энэ асуултыг асуухад тэд бодлогшрон аниргүйд зочилдог бөгөөд энэ нь туулсан амьдралаа эргэн харж амьдралын утга учир, аз жаргалын тухай чин үнэнээр хариулахаар хичээж буйн илрэл нь юм. Тийм ээ, аниргүйгээс тэд эргэж ирээд: өөрийн мэдэлгүй их бодолд автчихлаа, ер нь хүний амьдралын утга учир чинь………….л юм байна хэмээн итгэл төгс хариулдаг… Би амьдралын утга учир бол хэмээх чин сэтгэлийн үгсийг сонсох бүртээ урам зориг, ухаарлыг авдаг. Энэ л асуултын хариултыг сонсох бүртээ би амьдралаа илүү ихээр хайрлаж харамладаг юм. Үүнийг уншин суугаа эрхэм та ч бас өөрийнхөөрөө аз жаргалын тухай хариулаад үзээрэй. Таны хариулт эд баялаг уу? Алдар нэр үү, Амжилт уу? Гэр бүл үү? гэдгийг би мэдэхгүй ч эдгээр асуултанд хариулсныхаа дараа та өмнө байгаагаасаа илүү их баяр баясгалан, амьдрах итгэл найдвараар дүүрнэ гэдэгт итгэж байна. Учир нь миний дээр дурдсанчлан энэ хорвоод ховорхон заяа төөргөөр ирсэнээ бидний хэн нь ч гэлээ хааяахан тохиолдох бартаа саадтай тулгармагцаа умартан хүн байхын хувь заяагаа үгүйсгэж муухай бодлуудаар өөрийгөө хүлдэг билээ. Энэ л үедээ бартаа саад бүрийг даван туулах хүчийг эдгээр асуултанд хариулаад олж авч болно. Ховорхон заяаг атган энэ хорвоод ирчихээд хумсын чинээний асуудлаас болж сэтгэлээр унан өөрийгөө үгүйсгэх хэрэггүй ажээ. Тэгэхээр миний асуултын эздийн ИХЭНХ нь юу гэж хариулсан гээч. Хүн гэгч нас нэмэх тусам амьдралыг хайрлаж амьдралд дурладгын нэгэн адилаар би ч бас сүүлийн жилүүдэд амьдралдаа илүү ихээр дурлан хайлсаар энэ асуултын хариултыг хайн эрэх болсон юм. Миний асуултын эздийн ихэнх нь гэр бүлтэй байна гэдэг, гэр бүлээ бүтээж чадна гэдэг АМЬДРАЛЫН УТГА УЧИР хэмээн хэлсэн юм. Гайхалтай байгаа биз, Гэр бүлээ бүтээж чадах нь, гэр бүлийн аз жаргалаа хадгалах нь аз жаргал. Үүнийг би хүлээн зөвшөөрсөн, үнэн гэж боддог. Миний хувьд ч энэ л үнэнийг ухаарснаасаа хойш гэр бүлдээ урьдынхаасаа илүүтэй цаг заваа зориулж, халамжлан хайрлах болсон. Хамгийн гайхалтай нь миний эргэн тойрон дах хүмүүс ч өдрөөс өдөрт гэр бүлдээ илүүтэй анхаарч халамжилж хайрладаг болсоор байна. Эрхэм та ч бас дэргэдээ байгаа хүмүүсээ хайрлаж сайн сайхныг олж харан ярилцаж, тэдэндээ чин сэтгэлээсээ хандаж чадвал аз жаргалыг өдөр бүр мэдэрч баярын нулимс унагах болно. Түүнчлэн дахин сануулхад Миний амьдралын утга учир юу вэ? гэдгийг өөрөөсөө байнга асууж байгаарай. Юунд ч үл санаа зовних амар амгалан, аз жаргалтай хүмүүс олон болох болтугай. Тиймээ амьдрал үргэлж сайхнаараа.
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
