“Алтан цом” улсын уралдаанд “Яруу эгшиглэн” хамтлаг түрүүллээ


Хүүхдүүд маань дуулахын өмнө багш СТА С.Дэлгэрцэцэгийн хамт.
“Алтан цом” хүүхдийн улсын уралдаан жил бүр болдог юм байна. 3-р сарын 26-ний өдөр Улаанбаатар дуу бүжгийн чуулгын байранд өглөө 10:00 цагаас 23:00 хүртэл бүтэн өдрийн турш наадлаа. Наадмаас ажиглаж байхад хүүхдийн дууны урын сан багатай нь харагдаж байлаа. Хүүхдийн уран бүтээлийг дэмжих тал дээр ажилламаар санагдлаа. Бизнесийн байгууллагуудын хувьд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ хүүхдийн уран бүтээл болон авъяаслаг бүтээлч хүүхдүүдийг дэмжиж ажиллавал олон авъяаслаг монголчууд төрнө гэдэгт итгэлтэй байна.
Манайхан наадмын дүн гарахыг хүлээж 23:00 цаг хүртэл суусан нь 5 настай хүүхдүүдийн хувьд их тэвчээр шүү. “Яруу эгшиглэн” хамтлаг маань хамтлаг дууны бага насны ангилалд тэргүүн байрын шагнал эзэллээ. Наадмын үеэр маш олон авъяаслаг хүүхдүүдийн бичлэгийг хийлээ. Та бүхэн орж үзээрэй.
Холбоотой нийтлэл

ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо…

Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа
Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител…

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…
