Альберт Эйнштейний хүүдээ бичсэн зурвас: Дуртай зүйлээ хийж байхдаа чи цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаарахгүй. Энэ бол бүхнийг сурах нууц


“Агуу Америкчуудын хүүхдэдээ илгээх захидал” номд түүхэнд мөнхөрсөн, олон суутнуудын захиаг багтаасан байдаг. Уг номд Альберт Эйнштейн хүүХанс Альберт Эйнштейн дээ бичсэн зурвас бий. Тэрээр хүүдээ бүхнийг сурах нууц юу болохыг захин үлдээжээ.
“ Дуртай зүйлээ хийж байхдаа чи цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаарахгүй. Энэ бол бүхнийг сурах нууц.”
“Хонгор Альберт минь,
Өчигдөр би чиний захиаг хүлээж аваад маш их баярлалаа. Учир нь чамаас захиа авахгүй нь гэж айж байлаа. Намайг Цюрихд очиход чамд минь их эвгүй байсан гэж чи надад хэлж байсан. Тиймээс л нэг нэгэндээ саад болохгүйн тулд өөр өөр газарт амьдарсан нь дээр гэж би бодсон юм.
Гэхдээ яадаг ч байсан жил бүр бүтэн нэг сарыг хамтдаа өнгөрүүлж байна шүү. Чамд надаас суралцах их олон зүйл бий. Бас чамд маш их хайртай аав бий гэдгийг энэ ганцхан сар ойлгуулах болно.
Миний хийж дуусгасан ажил бүр бусдын төлөө бус зөвхөн та нарын л төлөө байсан юм шүү. Хамгийн сүүлд би амьдралынхаа туршид хийж байсан хамгийн гайхалтай ажлаа дуусгалаа. Би чамд үүний талаар яринаа.
Би чамайг төгөлдөр хуур тоглож байгаад үнэхээр их баяртай байна. Төгөлдөр хуур болоод мужааны ажлыг би чиний насан дээр сургуульд явахаас ч илүү дээр зүйл гэж үздэг байлаа. Учир нь ийм ажил л чамшиг залуу хүүд тохирно. Багш чинь тоглуулахгүй байсан ч төгөлдөр хуураа үргэлж тоглож байгаарай.
Дуртай зүйлээ хийж байхдаа чи цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаарахгүй. Энэ бол юуг ч сурах маш энгийн бөгөөд нууц арга. Заримдаа ажилдаа улайрсан үедээ би хоол идэхээ ч мартсан байдаг юм.“
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
