Адил утгат

Бурханы хувьд нүгэл их, багын ялгаа байхгүй, нүгэл бүхэн адилхан хэмжээтэй, адилхан утгатай байдаг шиг үнэнд “том”, “жижиг” үнэн гэж байхгүй, үнэн бүгд ижил хүчтэй, эквиюалент жинтэй.
Хүн төрлөгтөн хөрстөдөө ургадаг өвс ногооныхоо үндэс салааны тоог нарийн гаргаж чадаагүй, чадах ч үгүй байхаа болзошгүй шиг үнэний тоо… жин…эзлэхүүн…хурд…хүч…эрчим…ер…үнэний “үнэн”-нийг “эх барьж” хэзээ ч эс чадахаа болзошгүй! Гэвч хүн төрлөгтний эс чадсан хийгээд эс чадах үйлээс ганц Үнэний “үнэн”-ийг цөмөлж чадахгүй сөхөрдөгийг нь л харамсахгүй хүлцэж болно…
Үнэн дотор “худал үнэн”, “үнэн үнэн” гэж ч байхгүй, “хэрэггүй үнэн” ч гэж байхгүй, үнэн бүгд өөр хоорондоо адил тэнцүү, дор бүрээ аугаа чанартай тул тусгаар үнэн бүр хувь хувьдаа хүний амьдралын бүх үнэний нийлбэртэй тэнцэнэ.Энд “бүхэл” нь “хэсэг”-ээсээ их байдаг энгийн логикийн нэмэгдэхүүнүүдийн нийлбэр нь аль нэг нэмэгдэхүүнээсээ заавал их байх тоон утгын хууль эрхгүй зөрчигдөнө.
Ертөнцийн үнэнээс аль ч хүний амьдралд үл жижигдэнэ.
Хүнд үнэн бүгд амины үнэтэй бөгөөд амьдралын нь агшин бүрийг худал хуурмагаас харамлан, амьсгалах амьсгаа бүрийг нь ад буруугийн агаар, утаанаас булаан, “хүнийг харамлах”, “булаалдах” “дайн”-д завсаргүй зовно.
Үнэний “үнэн” нь -Үнэний зовлон!…
1997.11.28-1997.11.29
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
