Аав минь цор ганц…

Бид яагаад ховорхон ярьдаг вэ? Аавын тухай… Амьдралыг бэлэглэгч аав нарын тухай ээжүүдийн тухай ярьдаг шигээ, ээжүүдийгээ магтан дуулдаг шигээ яагаад дуулдаггүй вэ? Тэд ч бас ХҮН. Бурмаар бус урмаар амьдардаг хүмүүн шүү дээ. Аав, ээжийнхээ алинд нь хайртай вэ? гэсэн асуултанд ихэнх хүмүүс эргэлзэж бодолд автан утгагүй асуулт юм аа, гэдэг боловч яг амьдрал дээрээ аавыгаа ховорхон дурсана… Аав нар гомддоггүй юм аа гээд 100 хувь итгэлтэй хэлэх хүн байна уу? Шударга гэж үү? Гүндүүгүй сайхан, Хараа дээгүүр, Уужим болохоор Халхын сайхан эрчүүдийн сэтгэл нь өвддөггүй, сэмэрч урагддаггүй гэж андуу боддог юм биш биз…БИД, Би хэлье. Би бол айлын 3 охины дундах. Алагтай цоогтой энэ амьдралын ямархан нугачаанд ч би аавынхаа талд л зогссоор ирсэн. Нүдэндээ нулимс цийлэгнүүлж эмзэглэж буйгаа харуулдаггүй л болохоос ээрэм талд бороо орж байгааг би мэдэрдэг учраас би аавынхаа талд зогссоор ирсэн. Гэхдээ шуурга шуурч байхад ч гэргийгээ л хайрладаг тэр агуу их ухааныг би биширдэг. Би хүндэлдэг. Миний аавын уужим сэтгэл агуу хайр Гайхамшигийг бүтээж чадсан юм… 5 сэтгэлд хэзээ ч үл унтрах мөнхийн галыг бадамлан асаасан аавынхаа хайрын хүчээр хорвоо дэлхийг ч БИ өөрчилж чадах мэт санагддаг… Ийм л ААВЫН ОХИН. Аав минь надад юуг захиадаг гээч. Аминчлан захихаас гадна үлгэрлэн харуулсаар ирсэн. Аавынхаа үгийг сонсож, аавынхаа үйлсийг харсаар би амьдралыг үргэлж өнгөлөөр харах болсон. Мэдээж ээжийн минь сургааль, зөвлөгөө ч бас нөлөөлсөн. Гэхдээ аавын минь ҮНЭН үргэлж ялдаг юм хэмээх амьдралын зарчим миний амьдралын луужин юм. Ямар ч зовлон бэрхшээл, худал хуурмагийн өмнө надад итгэж намайг үргэлжид түшин авах аавынхаа итгэлийг даахын төлөө би мэрийж бүхий л авъяас, ур чадвараа тордон илүү сайн сайхныг бүтээхээр зорьж байна. Таны минь магнай тэнүүн байвал түүнээс илүү АЗ ЖАРГАЛ надад үгүй билээ. Тиймээ Би аав шигээ хүнийг амьдралын ханиараа сонгох хүсэлтэй. Хүсэл минь биелэх тэр мөчид ээжий шигээ Эр хүнээ дээдлэн хайрлаж аав шигээ хүндэтгэх болно… Энэ бол үнэний гайхамшиг…
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
